Хувьсах зардлыг цэцэрлэгт биш хүүхдэд нь “шингээдэг” байя

Цэцэрлэгүүд хувьсах зардал дээрээ “оршин тогтнодог” гэхэд нэг их хилсдэхгүй байх. Ялангуяа хувийн цэцэрлэгүүд. Хичээлийн шинэ жил эхлэхэд улсын цэцэрлэгт багтаагүй хүүхэд хувийн цэцэрлэгт явж эхэлдэг. Хүүхэд бүрийн төрсний гэрчилгээний хуулбараар хувьсах зардлаа тооцон авдаг хувийн болон улсын цэцэрлэгүүд өдөр бүр ирц бүртгэсэн байдлаасаа мөнгөө өөр өөр дүнгээр авдаг гэвэл худлаа.  Тухайн сар хүүхэд ханиад томуу тусаад өвчилсөн хоног нь их байхад өдөр бүр цэцэрлэгтээ явсан “болгож бүртгээд” л хүүхдийнхээ хувьсах зардлыг авсаар байгаа.

1cda9f4c3313682dd366df1f589afcf2_1495

Угаас халдварт өвчнөө сүүлийн 4-5 жил дийлэхээ больсон юм чинь хүүхдийн цэцэрлэгийн хувьсах зардлыг гэрт байгаа хүүхдэд ч бас өгчихдөг баймаар юм. Цэцэрлэгтэй, цэцэрлэггүй энэхүү зардлыг нь хүүхдийнхээ тоогоор төсөвлөсөн юм чинь эмчилгээ, хоол, витамин, бэлэн мөнгө, хүнсний нэмэлт гэх мэт ямар нэгэн хэлбэрээр өгчихөж болохгүй гэж үү? Эмнэлгийн бичиг баримтыг нь үндэслээд цэцэрлэгт яваагүй өдрүүдэд нь тооцоод эмийн мөнгө хэлбэрээр шийдчихэж болохгүй юу?

62084

Хүүхэд нэг ханиад хүрэхэд л 100 000 гаран төгрөгийн эм ууна. Гэхдээ энэ өрхийн болон хувийн эмнэлгээр зөв оношлогдвол шүү дээ. Буруу оношлож буруу эмчилбэл энэ зардал 2-3 дахин их гарна. Мөн хүүхдээ эмэнд хордуулж, ажил албаа таслаж /магадгүй ажил хүүхэд хоёроо аль нэгийг нь сонгох болно/, харах хүн хайж, хүйтэнд дааруулж нийтийн тээврээр авч явж байж нэг юм эмчилнэ. Энэ бол бодит дүр зураг.

Тиймээс тухайн хувьсах зардал нь цэцэрлэгээр дамжин хүүхдийн төлөө байж чадаж байгаа юм бол ирээгүй хүүхдийн мөнгийг цэцэрлэгт нь “шингээх” биш хүүхэд нь” шингээвэл” яасан юм бэ?

z137

Сар бүр улс үүнийг хянаад л хүүхэд чинь ирээгүй байна, мөнгийг нь хасна гэх мэтийн дарамт учруулахгүй л “өгчихөж” байгаа мөнгөн дүн.

Үй олноороо ханиад хүрч ангиараа халуурч байгаа цэцэрлэгт эмчийн үйлчилгээ байхгүй, “зөнгөөрөө” үйл ажиллагаа явуулж байгааг нь хянадаг газар “байхгүй”. Тиймээс хүүхэд олноороо өвчилсөн цэцэрлэгт хариуцлага тооцож, угаас төрөөс олгогдож байгаа хувьсах зардлыг нь эмчилгээнд нь шилжүүлдэг байж болох талаар судлаад нэг үзээч.

Тэртэй, тэргүй хүүхэд нь өвдөөд гэрийн асаргаанд байхад цэцэрлэг нь хувьсах зардлыг нь “авч” үйл ажиллагаандаа зарцуулж л байгаа. Тэгэхээр хүүхдэд зориулагдсан мөнгө өөр хэлбэрээр өөр зүйлд зарцуулагдаж байж болзошгүй байгааг яах вэ?

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …