Хүүхдийг цагаан хорхойн өвчлөлөөс сэргийлэх зөвлөгөө

15239254_1122865484417724_544101287_n-2-278x300

Хүүхдийн амбулаторид цагаан хорхойн өндөг илрүүлэх шинжилгээнд 11дүгээр сарын байдлаар 40 хүүхэд хамрагдсанаас 11 нь цагаан хорхойн өндөг илэрсэн байна. 0-5 насны хүүхдийн дунд илүү их тохиолдож байна.

Цагаан хорхойтох  өвчин  нь цагаан хорхойтох өвчтэй хүнээс дамжин халдварлана.  Шимэгч хорхой нь амаар дамжин халдах  ба энэ өвчнийг бохир гарын өвчин хэмээн тодорхойлдог.

Цагаан хорхойн бие эрхтнийг  хордуулж байгаа байдлаас  болж дараах шинж илэрнэ.

  • Охидын үтрээнээс шалтгаан тодорхой бус цагаан ялгадас их гарч бэлэг эрхтэн улайж хорсож хавдана,загатнана
  • Анус орчмын болон анусны амсрын үрэвсэл үүсч, хорсож   засах үед    хөндүүрлэж өвдөнө
  • Арьс харшлийн шинж илэрнэ
  • Хоолнд дургүй болно
  • Турж эцэнэ, жин хасагдана
  • Гэдэс хэвлий орчмоор өвдөх (хэвлийн баруун доод хэсгээр голчлон)
  • Гэдэс эвгүйрэх
  • Өтгөн элбэгших,шингэрнэ (хоногт 4 хүртэл удаа)
  • Үе үе гэдэс базлах өвдөх
  • Загатнаа нь зөвхөн шөнө төдийгүй өдөр илэрнэ
  • Үргэлжилсэн, хүчтэй загатнаагаас хамааран нойргүйдэнэ
  • Бага насны хүүхэд орондоо шээдэг болно
  • Удаа дараа, хүнд хэлбэрээр өвдсөнөөс болж, цагаан хорхойтох өвчин нь хоол боловсруулах замын өвчин (энтероколит, гастрит гэх мэт)-өөр өвдөх үр дагавартай
  • Дархлааны идэвхжил буурдаг.Сульдаж ядарна
  • Хичээл сурлагаднаа муудна
  • Аливаа юманд идэвхи сонирхол муутай болно
  • Цус багадалтын шинж илэрнэ
  • Арьс хуурайшиж уруул хатна
  • Өдрийн цагаар унтамхай,ноомой болно
  • Уур уцаар ихтэй болно
  • Бага насны хүүхэд бол байнгын уйлагнана

Эмчилгээ,урьдчилсан сэргийлэх арга:

  • Гэр бүл,ойр дотны хүмүүсийн дунд цагаан хорхой өвчтэй хүн байгаа эсхэд анхаарал хандуулах
  • Магадлалтай тохиолдолд яаралтай эмнэлэгт хандаж шинжилгээ өгөх
  • Гараа тогтмол,сайтар угааж хэвших
  • 7 хоногт 1-2 удаа заавал усанд орж байх
  • Ор дэрний цагаан хэрэглэлээ 7 хоног бүр угааж,индүүдэн нар салхинд тавьж байх
  • Бусад хүнтэй цагаан хэрэглэл, хувцасаа сольж өмсөхгүй байх
  • Хэн нэгэнтэй хамт унтахгүй байх
  • Эмийн эмчилгээ хийж байх үед шингэн зүйл ахуй уу

 

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …