ХСҮТ, ГССҮТ-ийн дарга нар томилогдлоо

8b043ee1b41af44bcd19ba2a1b9d9ee8

Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2016 оны 11 дүгээр сарын 28 ны  өдөр Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Чинбүрэнг, ГССҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Мөнхсайхан нарыг тус тус томиллоо. ЭМЯ-наас Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан комисс ажлыг нь хүлээлцүүлж тамга тэмдгийг нь гардуулж өгсөн юм. Дашрамд дуулгахад  Ж.Чинбүрэн, Т.Мөнхсайхан эмч нарын хувьд  хоёулаа байгуулладаа олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад ийнхүү хамт олон дотроосоо томилогдож байгаа юм.

Ж.Чинбүрэн нь :

-1997-1998 онд Анагаах Ухааны Хүрээлэнд туслах ажилтан

-1998-1997 онд Хавдар судлалын үндэсний төвд Мэс заслын эмч

-2008 оноос одоог хүртэл ХСҮТ-д, Элэг цөс нойр булчирхайн Мэс заслын тасгийн эрхлэгчээр ажиллажээ.

Т.Мөнхсайхан нь :

2006-2016 он  хүртэл ГССҮТ-д Их эмч

– Үений дурангийн Нийгэмлэгийн захирал

-Монголын түлэнхийн сангийн тэргүүлэгч

-Олон улсын үе судлалын нийгэмлэгийн тэргүүлэгч, гишүүн зэрэг үүргийг хавсран гүйцэтгэж байна.

ЭМЯ

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …