Ардчилсан нам Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

fddcb3d1a4f1633dd3f1777f3cb9a403

-Хөгжлийн банктай холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг гурав хоногийн өмнө манай бүлэгт ирүүлэх ёстой байсан-

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуваарийн дагуу хуралдсан бөгөөд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нар мэдээлэл хийсэн юм. Бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт чуулган, байнгын хороодоор хэлэлцэх асуудалд гишүүд байр сууриа нэгтгэсэн байна. Мөн 2017 оны улсын төсвийн талаар мэдээлэл сонссон аж.
Энэ тухайд УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Улсын төсвийг алдагдал багатай баталж, зарлагаа дээд хэмжээнд танасан байх ёстой гэдэг шаардлагыг Ардчилсан намын бүлэг хүргүүлсэн. Алдагдлыг ДНБ-ний 6.8 хувьд оруулж бууруулах боломжоо ашиглаж чадаагүй. Макро түвшинд төсвийн алдагдлаа бууруулахгүй бол гадаад зах зээл дээр эдийн засгийг үнэлэх үнэлэмж муудна. Тиймээс төсвийн алдагдлыг бүх боломжоор бууруулах ёстой гэсэн шаардлага тавьж байна. Төсвийн урсгал зардлыг 2.2 их наяд төгрөгөөр нэмж, 10 гаруй сайдын багц урьд өмнөхөөс нэмэгдсэн байна. Тиймээс төсвийн урсгал зардлыг багасгах ёстой гэсэн шаардлагыг Ардчилсан намын бүлэг хүргүүлсээр байх болно” хэмээж байлаа.
Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Маргааш /өнөөдөр/ байнгын хороогоор Хөгжлийн банкинд хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Ерөнхий сайд танилцуулна. Гэвч шалгалтын тайлан, материал манай бүлэгт ирээгүй. Тиймээс энэ асуудлыг хойшлуулах саналыг Ардчилсан намын бүлгээс хүргүүлж байна. Хөгжлийн банкнаас гарсан зээлийн 60 гаруй хувийг МАН-ын гишүүд авсан гэдэг мэдээлэл байдаг. Үлдсэн 40 хувийг авто зам, бүтээн байгуулалттай холбоотой хөрөнгө оруулалтад зарцуулсан. Дээр нь Хөгжлийн банктай холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг гурав хоногийн өмнө манай бүлэгт ирүүлэх ёстой байсан. Гэвч хуулийн хугацаанд ирүүлээгүй учир долоо хоногоор хойшлуулах саналыг Ерөнхий сайдад тавьж байгаа юм. Бидний хүсэлтийг Ерөнхий сайд авч үзээд, Ардчилсан намын бүлгийн байр суурьт хүндэтгэлтэй хандана гэж найдаж байна” гэв.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслийг энэ долоо хоногт хэлэлцэнэ. Энэ хуулийн төслийг ямар ч байдлаар өөрчилж оруулж ирээд хэрэгжих боломжгүй. Учир нь Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль гэх мэт дөрвөн үндсэн хуультай уялдаж хэрэгжих ёстой байсан. Гэтэл тэдгээр хуулийг буцаасан. Тиймээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг оруулж ирж байгаа нь олон түмний тархийг угаасан үйлдэл юм” гэлээ.
Бүлгийн хуралдааны үеэр Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх талаар ярилцсан тухай өгүүлсэн. Тодруулбал орон нутгийн сонгууль явагдаж өндөрлөсөн ч түүнтэй холбоотой маргаан одоог хүртэл дуусаагүй. Сонгуулийн дүнгээр АН Сүхбаатар аймаг, Баянгол дүүргээс гадна нийт сумаас 104-т нь олонх болоод байгаа. Харин ялалт байгуулсан 104 сумын 75 суманд одоог хүртэл Засаг даргыг нь батламжлаагүй. Тиймээс энэ асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэж байлаа.
Энэ ч утгаараа үдээс хойш тус бүлгийн зүгээс “МАН-ын Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхлэн 11 мянга гаруй төрийн албан хаагчдыг төрийн албанаас халж, эдгээр төрийн албан хаагчдын гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн өнөөдрийг хүртэл олгоогүй байна. Иймд дээрх асуудлыг анхааралдаа авч, орон нутгийн удирдлагыг яаралтай томилохыг шаардаж байна” гэх утга бүхий шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …