“Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” аяныг эхлүүллээ

15302423_1121577891243760_1546621617_o

Монгол Улсын нийт хүн амын 35.5 хувийг өсвөр үе, залуучууд эзэлдэг. Жилд 180.000 орчим оюутан 100 гаруй их дээд сургууль, коллежид суралцдаг байна. Тэгвэл сүүлийн жилүүдэд оюутан, залуусын дунд хоол боловсруулах эрхтэн болон бэлгийн замаар халдах халдварын тоо эрс нэмэгджээ.

Иймд өсвөр үе, залуучууд руу чиглэсэн эрүүл зан үйл хэвшүүлэх, төлөвшүүлэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах нэн шаардлагатай байна.

15293462_1121578901243659_1167830155_o

Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран “Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” аяныг улс орон даяар өрнүүлж байна. Аяны түүчээ болгож  Монголын Үндэсний Их сургууль, Олон Улсын Улаанбаатар Их сургууль, “Их засаг” Их сургуулийн оюутан, залууст эрүүл мэнддээ хэрхэн анхаарах болон Эрүүл мэндийн даатгалд хамрагдсаны ач холбогдлын талаар холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд мэдээлэл өгч, сургалт сурталчилгаа явууллаа.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …