Хятад эмэгтэйн худалдсан бодис дөрвөн Монгол хүний аминд хүрчээ

5f46f21a13b5dd66great

Дорнод аймгийн Матад сумын “Петрочайна дачин тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” компанийн ажилчид хордсон хэрэг дээр Улаанбаатар хотоос хөдөлсөн шуурхай ажлын хэсэг ажиллаж байгаа билээ. Ажилчдын хордсон гэх бодисыг тус компанид гаднын иргэн нийлүүлжээ. Тодруулбал, хүнсний ногоо нийлүүлдэг Хятад эмэгтэй энэ бодисыг нийлүүлсэн байна. Тэрбээр 5 литрийн савтай, 3 ширхэг метилийн спирт оруулж ирсэн нь шалгалтаар тогтоогдож хэргээ хүлээгээд байгаа аж. Хордсон иргэдэд хийсэн шинжилгээгээр техникийн спиртийн хордлого гэсэн онош гарчээ.  Үүнд нь этил, метил болон бусад техникийн цэвэрлэгээнд ашигладаг бодисууд орсон байдаг байна. Лабораторийн шинжилгээний дүнд хордсон иргэдийн эмнэлзүйн шинж тэмдэгтэй таарч байгааг ЭМЯ-ны Хордлого судлалын ерөнхий мэргэжилтэн доктор, профессор С.Юндэн хэллээ. Хордсон ажилчид анх ирэхдээ хараа бүдгэрсэн, хавантай байжээ. Харин одоо биеийн байдал нь харьцангуй дээрдэж Сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа 2 иргэний бие тогтвортой хүндэвтэр, 3 нь дунд гэсэн байдалд шилжжээ. Харин үлдсэн иргэдийн хувьд ерөнхий эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.  Яг одоо цус цэвэршүүлэх, хоргүйжүүлэх эрчимт эмчилгээ хийгдэж байна. Ямартай ч хордлогын голомт намжсаныг албаныхан хэлэв.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …