Говь-Алтай аймгийн прокурорын газраас ЕБ-ын боловсролын сургуулийн сурагчдад мэдээлэл хийжээ

1480381977_5858

Говь-Алтай аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Хууль зүйн туслалцааны төвийн ахлах улсын өмгөөлөгч Б.Болормаа, Хуульчдийн холбооны Говь-Алтай аймаг дахь салбарын зохицуулагч н.Дорждэрэм нартай хамтран 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн Ерөнхий боловсролын 1, 3-р сургуулийн ахлах ангийн сурагчдын оролцуулан “Эрүүгийн хуулийн 145-р зүйл /бусдын эд хөрөнгийг хулгайлах/, 147 дугаар зүйл /бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/, 126 дугаар зүйл /хүчиндэх/, 181 дүгээр зүйл /танхайрах/” гэмт хэргүүдийн тухай ойлголт, дээрх гэмт хэргүүдээс хэрхэн урьчилан сэргийлэх талаар сургалт зөвлөгөөнийг зохион байгуулжээ.Сургалт, зөвлөгөөнд дээрх сургуулиудын 10-12-р ангийн нийт 350 гаруй сурагч хамрагдсан бөгөөд аймгийн прокурорын туслах Тамгын хэлтсийн дарга Т.Нансалмаа аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилийн байдлаар насанд хүрээгүй хүүхдүүдээс үйлдсэн гэмт хэргийг судалсан талаар, насанд хүрээгүй хүүхдээс үйлдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хүүхдийг гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийсэн байна.

prokuror.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …