Оюутны 70 мянгыг 12 дугаар сард бөөнөөр нь өгнө

a0f6b232c109b960big

Оюутны 70 мянган төгрөгийг өнгөрөгч 9 дүгээр сараас хойш олгоогүй байгаа билээ. Улсын төсвийн хүндрэлтэй байгаагаас  ирэх 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэн оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлэгийг зогсоох шийдвэр гаргасан. Тэгвэл энэ жилийн 9, 10 , 11, 12 дугаар сарын 70 мянган төгрөгийг оны сүүлд буюу ирэх 12 дугаар сард бөөнөөр нь олгохоор болжээ. Гэхдээ оюутны 70 мянган төгрөгийг  тухайн оюутны өнгөрсөн хаврын шалгалтын дүнгээр бодож, 3.0 буюу түүнээс дээш голч дүнтэй суралцаж буй оюутнуудад олгох юм байна. Одоогоор дүнгийн мэдээллийг нэгтгэх ажил явагдаж байгаа ба 2017 он гарахаас өмнө сайн суралцаж буй оюутнуудын нэрийн дансанд мөнгийг нь байршуулах аж.

Нинж

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …