ID:62230547

“Хүн амын ахуйн үйлчилгээ-2020” нийслэлийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа

ID:62230547

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах зорилгоор салбар бүрийн бодлогын уялдааг хангаж, үйл ажиллагааг нь боловсронгуй болгож үргэлжлүүлэх болон “Хүн амын ахуйн үйлчилгээ-2020” нийслэлийн дэд хөтөлбөрийг батлуулж хэрэгжүүлэх зорилт тусгагдсан.

Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд,  нийслэлийн хүн амын эрэлт хэрэгцээ, орчин үеийн шаардлагад нийцсэн  Ахуйн үйлчилгээний салбар /үсчин, гоо сайхан, хувцас захиалга-засвар, гутал захиалга-засвар, хими цэвэрлэгээ-угаалга, гэр ахуйн модон эдлэл захиалга-засвар, ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл засвар, алт мөнгө үнэт эдлэлийн захиалга-засвар, гэрэл зураг авах-угаах, гэр цэвэрлэх, айл нүүлгэх, нийтийн халуун ус, цоож түлхүүр засвар гэх мэт/-ыг дэмжин хөгжүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн “Хүн амын ахуйн үйлчилгээ-2020” нийслэлийн дэд хөтөлбөрийг боловсруулж батлуулах Ажлын хэсэг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/152 дугаар тушаалаар байгуулагдлаа.

Ажлын хэсэгт энэ салбарын асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэд судлаачид, мэргэжлийн хүмүүсийн төлөөлөл нийт 15 хүн ажиллахаар болов.

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …