Д.Цэгмид: Шүүх хуралдаанд оролцож, шүүгчийн ажлын хүнд хэцүүг мэдэрлээ

1480648578_20161130_175100

Иргэдийн төлөөлөгч Д.Цэгмид: Би 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Мод боловсруулах үйлдвэрт суурь машинчаар ажилладаг. 2016 оны эхээр Мандал сумын Сум дундын шүүхээс залгаад иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсоныг хэлсэн. Ингээд миний бие болон шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдийг шүүхийн тамгын газар хүлээн авч бидэнд иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ямар эрх үүрэгтэй оролцдог ямар хууль баримтлан зэрэг хууль эрх зүйн чиглэлээр нийтдээ 3 удаа сургалт зохион байгуулсан. Мөн гарын авлагаар ч нэлээд хангасан. Үүний хүчинд бид шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч ямар чухал үүрэгтэй хариуцлагатай ажил вэ гэдгийг мэдэрсэн юм.

Иргэдийн төлөөлөгчийг ямар нэг шүүгч болон ажилтны үзэмжээр биш харин иргэдийн төлөөлөгчийн прогррамаар сонгодог. Тиймээс иргэдийн төлөөлөгчөөр хэн ч сонгогдож болох шударга зарчим үйлчилдэг юм байна. Өмнө нь иргэдийн төлөөлөгч гээд хэдэн хөгшид л байнга суудаг байсан нь шударга бус санагдаж байсан. Одоо бол шүүх маш их шинэчлэгдсэн гэдэг нь илт мэдрэгдэж байна. Ингээд 2016 оны 11 сарын 30-нд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон. Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоход их хүнд, хэцүү ажил болохыг мэдэрлээ. Гэхдээ шүүн таслах ажиллагаа бол шударга, яг л хуулийн дагуу явагддаг юм байна.

Хүмүүсийн дунд буруу ойлголт байдаг. Шүүх байгууллага их хүнд сурталтай, нөлөөнд автагддаг гэсэн яриа нэг бус удаа сонсож л байсан. Гэхдээ үгүй юм байна. Шүүх шинэчлэгдлээ, шүүх ил тод болсон гэж хэвлэл, мэдээллээр их ярьдаг ч төдийлөн сайн ойлгодоггүй байсан. Гэхдээ 11 сард Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга манай сумд ирж иргэдтэй уулзалт хийхэд миний бие оролцсон бөгөөд түүнээс шүүхийн шинэтгэл хэрхэн явагдаж байгаа талаар болон тулгамдаж байгаа бэрхшээл зэргийг сонсож байсан. Харин иргэдийн төлөөлөгчийн хувиар өөрийн биеэр шүүх хуралдаанд сууж, гэм буруугийн талаарх дүгнэлтээ гаргасан хүний хувьд шүүх бол нээлттэй, ил тод, шударгаар шүүхээс гадна шүүх байгууллагын ажилчид их боловсон, эелдэг зөөлөн харьцаатай болохыг мэдэж авлаа.

Шүүхийн ажил гэдэг тийм ч амар ажил биш байна. Маш хүнд, нэг хэргийг шийдэх гэж шүүгч нарын хувьд асар их стресстэй ажилладаг гэдгийг мэдэрлээ. Би ганц хуралдаанд оролцсон. Гэтэл шүүгч нар өдрийн хэд хэдэн хуралд суудаг гэж бодохоор энэ үнэхээр хүнд хэцүү юм байна. Над шиг иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүстээ хэлэхэд иргэн хүний хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээд шүүх хуралдаа ирж суугаарай. Шүүх үнэхээр шинэчлэгдэж чадсан гэж харж байна.

Шүүхийг бусдын нөлөөнд автлаа шударга бус байна гэж иргэдийн дунд яригддаг байсан гэтэл тийм зүйл ёстой үгүй юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ. Шүүх маш их шинэчлэгдэж шударга ажилладаг болсон юм байна. Харин бусад хуулийн байгууллага цагдаа прокурор, шүүхийн шийдвэр гэх мэт байгууллагууд шүүхийг дагаж шинэчлэгдээсэй, шударга байгаасай гэж хүсч байна. Монголын нийт шүүгч, шүүхийн ажилтан нарт ажлын өндөр амжилт хүсье.

ШЕЗ

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …