“Баруун салаа-Их тойруу-Сансарын тойрог” чиглэлийн замналд өөрчлөлт орууллаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Баруун салаа, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Баян-Хошуу орчимын иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд хийсэн судалгаанд үндэслэн “Нарантуул” ОУХТөв рүү үйлчилгээ үзүүлдэг бага оврын автобусууд Монгол улсын стандарт MNS 5012:2011 “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага”-ын дагуу насжилтаар хасагдсантай холбогдуулан тэдгээрийн орон зайг нөхөх зорилгоор Ч:41 “Баруун салаа-Их тойруу-Сансарын тойрог” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж “Сансарын тойрог”-оос “Халдвартын эмнэлэг” хүртэл 2 км сунгалаа. Үйлчилгээг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Ч:41 буюу “Баруун салаа-Их тойруу-Халдвартын эмнэлэг” чиглэлд 10 автобус 10 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилнэ. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 11323176, 11321490  дугаарын утсаар өгөх боломжтой.

Нийслэлийн нийтийн тээврийн газар

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …