Иргэд төрийг бус өөрсдийгөө буруутгахаас эхэлье

Манай иргэд бүх болохгүй бүтэхгүй зүйлийг төр засагт “нялзаан” өөрсдөө түүгээрээ ихээхэн бухимдах юм. Үнэндээ бид иргэний хариуцлага, иргэний үүрэг гэдэг зүйлийг тэр бүр хөндөхгүй аж. Нэг үгээр бид өөрсдөө гудамжинд хог хаяхгүй байж сураагүй байж гудамжны цэвэрлэгч муу байгаа мэтээр, цэвэрлэгээ үйлчилгээний удирдлага муу, нэг намын хүн гэх мэтээр хошуурах аж.

Иргэн хүн ямар хариуцлагатай байх ёстойгоо ч мэдэхгүйгээр “их мэдэгсэд” олширч. Учир гаргалгааг ойлгохгүйгээр зүгээр л төрийн буруу гэнэ. Төр гэдэг хэн нэгэн биш. Өөрсдөө хийж бүтээж чадахгүй болохоороо л төрийг буруутгана.

eeltei_gudamj_5-180414-1540406060

Нэг үеэ бодвол гадаад дотоодод эрдмийн мөр хөөгөөд “ухаан суусан” залуус эх орондоо ирэх сонирхолгүй байгаа нь мөн л төрийн бодлого муугийнх гэнэ. Ном үзсэн ламаас зовлон үзсэн чавганц дээр гэдэг дээ. Бид өөрсдөө дотоод нягтралтай байж, эв нэгдэлтэйгээр асуудлаа шийдчихмээр байна.

Манай орон шиг их баялагтай, “оюуны хүчтэй”, уламжлалт сэтгэхүйтэй, өөрсдөө үйлдвэрлэх арга барилтай /хоол хүнс, хувцас хэрэглэл, соёлын зүйлс/ ард түмэнд хорт утаанд “дээрэлхүүлээд” 10 гаран жил болж байгаа нь эмгэнэл. Энэ бол хамгийн энгийн жишээ.

f42f6154acf3776f9ad29f3228e737d6original

Иргэн бүр дор бүрнээ ариг гамтай байж, тансаглах хэрэглээнээс татгалзаж, урд хөршийн бүхнийг аандаа хэрэглээнээс хасах нь алсдаа хэрэгтэй мэт. Дор хаяж иргэн бүр хог хаядаггүй, бие биенээ хүндэтгэдэг, хэрүүлээс айдаг, угаадасаа гудамжинд асгадаггүй, гудамжинд шээдэггүй, эрүүл амьдралын зөвлөмжийг дагадаг болчихвол асуудал бас өөрөөр эргэх байх.

Хүүхдийн өвчлөл хэрээс хэтэрлээ гэдэг хэрнээ бид амьдралын өдөр тутмын үйлдлээсээ хүүхдээ өөрсдөө өвтгөх нь энүүхэнд. Ханиад томуутай хэрнээ айл хэсч хүний хүүхдийг өвтгөнө, дэлгүүрээс хугацааг нь харахгүйгээр хүүхэддээ амттан авч өгнө, хоол хүнсийг шинээр хэрэглэж мэдэхгүй /хоносон хоол, хөгзөрсөн ааруул гэх мэт/, эмийн хэрэглээ бүүр хяналтаа алдсан байх жишээтэй.0998ef519fa03939521366090dbe3700_x3

Энэ бүхнээс гарахын тулд эхлээд өөрсдийнхөө сэтгэхүйн цар хүрээг тэлж бие биедээ хүндэтгэлтэй, улс нийгэмдээ хариуцлагатай байдлаас эхлэмээр байна. Үнэндээ төрийн “томчууд” бидний энэ байдал дээр “тоглолт” хийхэд амархан байх шиг. Хүүхэд амттанаар хуурч байгаа мэт мөнгөөр иргэдээ хуураад байна шүү дээ. Иргэдийн сэтгэхүй болоод үйлдэл нь “чанга” бол төр ч дагаад “чангарах” ч юм билүү.

Б.Цацралт

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …