“Усны аюулгүй байдлын төлөвлөгөөнд аудит хийх” сургалтыг амжилттай зохион байгууллаа

ЭМЯ, ДЭМБ, НЭМХ хамтран Усны аюулгүй байдлын хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийх олон улсын арга аргачлалд суралцах ялангуяа дотоод болон хөндлөнгийн аудит хийх чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 2016 оны 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд “Усны аюулгүй байдлын төлөвлөгөөнд аудит хийх” сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтанд 21 аймгийн ЭМГ-ийн дарга, ЗДТГ-ын усны аюулгүй байдал хариуцсан багийн ахлагч, МХГ-ын орчны эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч, ус хангагч байгууллагын дарга нарын нийт 65 хүн хамрагдлаа.

Сургалтанд оролцогчид нийслэл, орон нутгийн түвшинд “Усны аюулгүй байдал” хөтөлбөрийн хэрэгжилтэд аудит хийх арга аргачилалд суралцаж, ундны усны дээд эх үүсвэр болон Ус сувгийн удирдах газар дээр очиж туршлага судаллаа.

 

НЭМХ

 

 

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …