ХҮНСНИЙ НОГОО, ЖИМС ЖИМСГЭНИЙГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
1. Жимс, жимсгэнэ, хүнсний ногоог хөргөлттэй газар хадгалж худалдаалж байгаа эсэхийг шалгах
2. Сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг анхаарах
3. Жимс, жимсгэнэ, хүнсний ногоог мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнээс тусгаарлан тээвэрлэж, хадгалж, худалдаалж буй эсэхийг шалгах /Хортой болон өвчин үүсгэдэг бичил биетэн боловсруулаагүй, түүхий хүнсэнд ихээр үрждэг учир тусгаарлах шаардлагатай байдаг/
4. Мэдрэхүйн эрхтэнийхээ тусламжтайгаар гадаад биет байдал, амт, үнэрийг шалгаж авах.
Үүнд:
Өнгө – /өнгө өөрчлөгдсөн, хөгцөрсөн, харласан, сааралтсан өнгө байгаа эсэх
Хэмжээ – /шошгонд заасан хэмжээнээс багассан, томорсон эсэхийг жинлэж үзэх/
Хэлбэр – /бяцарсан, бутарсан, үйрсэн эсэх/
Сав баглаа боодол бүрэн бүтэн эсэх – /цоорсон, урагдсан, хагарсан, ан цав гарсан эсэх/
Үнэр – /эвгүй үнэр байгаа эсэх/
Амт – /исгэлэн, гашуун, шорвог, хэт чихэрлэг болсон эсэх/
5. Хүнсний ногоо, жимс жимсгэнийг хэрэглэхдээ хамгийн түрүүнд сайтар угааж хэрэглэх шаардлагатай
6. Хүнсний ногоо, жимс жимсгэнийг цаасан хүүдийд хийж хадгалах, удаан хугацаагаар бол хөргөгчид хадгалах нь түүний чийг, шимт бодисын агууламжид эерэг нөлөөтэй
7. Хадгалах хугацаа нь хэтэрсэн тохиолдолд түүнийг хэрэглэхгүй байх
8. Жимс, хүнсний ногоог зөв сонгон, аюулгүй хүнс хэрэглэх нь хоол хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс Та өөрийгөө болон гэр бүлээ сэргийлэх чухал алхам болно.
ӨНДӨГИЙГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
1. “Өндөг техникийн шаардлага” MNS 0095:77 стандартын 3.1-д заасан: “өндөг тус бүрийн шохойн бүрхүүл дээр төрөл, зэрэг, дугаар, хураасан сар, өдрийг тэмдэглэсэн байна” гэсэн заалтын дагуу шаардлага хангасан тэмдэглэгээтэй өндөгийг худалдан авах.
2. Өндөгийг худалдаж авахдаа нэн түрүүнд гадна талын сав баглаа, шохойн бүрхүүлийн бүрэн бүтэн байдлыг шалгах
3. Шинжилгээнд хамруулсан чанар, аюулгүй байдлын баталгаажилт болох орон нутгийн мал эмнэлгийн байгууллагаас олгосон Мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээг харах
4. Хөргүүрт 4-6 хэмд хадгалж буй газраас худалдан авах, шинэ өндөгийг 1-2 градуст 30 хоног хадгалах боломжтой.
5. Өндгийг хасах 1-20С хүртэл температуртай 85-аас 88%-ийн харьцангүй чийглэгтэй агуулахад, мондон тавиур дээр 8 хайрцагаас өндөргүйгээр давхарлаж 4 үеэр нэг эгнээ болгон хурааж хадгална.
6. Өндгийг дулаан үл дамжуулагч вагон, автомашинаар элдэв гэмтлээс хамгаалж тээвэрлэж, хайрцагны гадна дараах заалт бүхий хэвлэмэл хаягийг наасан байдаг.
Үүнд:
а\ үйлдвэрлэсэн байгууллагын нэр
б\ бүтээгдэхүүний нэр
в\ төрөл, зэрэг
г\ тоо ширхэг
д\ ялгасан он, сар, өдөр
е\ УСТ дугаар
ж\ Өндөгний төрөл, зэрэг дугаарыг хайрцаг ба өндгөнд дараах байдлаар хураангуйлан тэмдэглэдэг
Сувилалын I зэрэг С -I
II зэрэг С -II
Гуанзны I зэрэг Г -I , II зэрэг Г –II
БЯЛУУГ ХЭРХЭН СОНГОХВЭ?
- Бялуу хадгалан худалдаалж буй хөргөх төхөөрөмжийн температур 60С-ээс ихгүй байгаа эсэхийг шалгах;
- Нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай болон худалдааны газруудын лангуугаар, тасалгааны температурт хадгалан худалдаалж буй бялууны төрлийн бүтээгдэхүүийг худалдаж авахгүй байх;
- Бялууны шошгон дээрх үйлдвэрлэсэн огноог шалгах /цөцгийн кремтэй бол 24 цаг, сүүн кремтэй бол 48 цагаас илүүгүй хугацаагаар хадгалагдсан байх/;
- Хүнсний бүтээгдэхүүн савлах зориулалтын савлагаагүй ба шошгогүй бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх нь зүйтэй.
ХҮҮХДИЙН БЭЛГИЙГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
- Хүүхдийн бэлэг худалдан авахдаа хамгийн түрүүнд бүтээгдэхүүн бүрийн сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг сайтар нягтлан харж сонгох;
- Хүнсний бүтээгдэхүүний шошгодхүнсний бүтээгдэхүүний нэр, хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн, хадгалах хугацаа, хэрэглэх заавар,хадгалах нөхцөл, орц найрлага, бүтээгдэхүүний гаж нөлөө, хориглох заалт тусгагдсан эсэхийг үзэх;
- Түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөх төхөөрөмжгүй, ил задгай газраас худалдан авахгүй байх;
- Шилтэй бүтээгдэхүүнд /төрөл бүрийн ундаа, жүүс,компот/ тунадас үүссэн, шүүс нь булингартай, доторхижимс нь хорчийж муудсан, ялзарсан байдал ажиглагдвал худалдан авахгүй байх;
- Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчин, гудамж талбайд ил задгай худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн бэлгийг худалдан авахгүй байх;
- Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, амт, төлөв байдал өөрчлөгдсөн бол хэрэглэхгүй байхыг танд зөвлөж байна.
ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
1. Худалдаа, үйлчилгээний газраас бараа бүтээгдэхүүн сонгон авахдаа шошгод хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн болох, хадгалалтын хугацаа, хэрэглэх, хадгалах нөхцөл заагдсан эсэх, тухайн барааны чанар илт муудсан эсэхийг сайтар нягтланүзэх;
2. Түргэн гэмтэж чанар байдлаа алддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөх төхөөрөмжгүй болон чингэлэг, ил задгай худалдаанаас авч хэрэглэхгүй байх;
3. Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төмбийсэн, дарахад хонхолзсон, задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал үүнийг агааргүй орчинд исэлт явагдаад бактери үүсч муудсан гэж ойлгон хэрэглэж болохгүй;
4. Шилэнд савласан бүтээгдэхүүнд тунадас үүссэн, шүүс нь булингартай, доторхи хүнсний ногоо, жимс нь хорчийж жижгэрсэн, ялзарсан, хөгцөрсөн, бөглөөнд нь жижиг цагаан өнгөр үүссэн байвал;
5. Өндөгний хальс нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, гадна тал нь бохирдсон, хөлдөж чанараа алдсан, шар уураг нь холилдсон, шохойлог хатуу хальс нь хагарч уураг нь гоожсон байвал чанар байдлаа алдаж муудсаныг илтгэнэ.
6. Хиам худалдаж авахдаа гадаргуу нь үрчийгээгүй гөлгөр, нойтон биш, өнгө нь хувираагүй, элдэв гаж үнэргүй, зөвхөн бүтээгдэхүүний өөрийн өвөрмөц амт үнэртэй байх ёстойг анхаарах:
7. Хөлдөөсөн, хөргөсөн хүнсийг худалдаж аваад богино хугацаанд гэрийн хөргөгчинд хийх, эсвэл хурдан бэлтгэж хэрэглэх, мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг шууд хэрэглэдэг бүтээгдэхүүнээс сайтар тусгаарлан хадгалж зөөвөрлөх нөхцөлийг хангах;
8. Мах, махан бүтээгдэхүүнийг гарал үүслийн гэрчилгээтэй, эрх бүхий лабораторит аюулгүй байдлын шинжилгээнд хамрагдсан эсэхийг нягтлан үзэх;
9. Согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авахдаа хаана үйлдвэрлэсэн, чанар, аюулгүй байдлын баталгаажилттай эсэхийг магадлан үзэхийн зэрэгцээ тунадас булингартай, механик хольцтой, хямд үнэтэй, архи, согтууруулах ундааг худалдан авч хэрэглэхгүй байх;
10. Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнээ зөв хадгалж, бүрэн боловсруулан хэрэглэх, дэлгүүрт борлуулж буй хөлдөөсөн бүтээгдэхүүн гэссэн байвал, удаан хадгалсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхгүй байх;
11. Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохирорчинд явуулж буй худалдаа,үйлчилгээнээс хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх;
12. Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгаж, урагдаж, гэмтсэн байвал авахгүй байх хэрэгтэй.