АСЕМ-ын худалдаа, хөрөнгө оруулалтын ахлах албан тушаалтнуудын 12 дугаар уулзалт сөүл хотноо болов

1480993065_16-12-02-01266asem-01-1024x462

АСЕМ-ын Худалдаа, хөрөнгө оруулалтын ахлах албан тушаалтнуудын уулзалт 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Сөүл хотноо амжилттай болж өнгөрөв. Энэхүү хуралдааныг Монгол Улс, БНСУ, БНХАУ хамтран даргалж, Монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны ГХЭЗХАГ-ын захирал В.Энхболд тэргүүлэн оролцов. АСЕМ-ын Худалдаа, хөрөнгө оруулалтын ахлах албан тушаалтнуудын уулзалт нь 2008 оноос хойш анх удаа зохион байгуулагдаж буй бөгөөд уулзалтад Ази, Европын 46 орны төлөөлөгчид оролцов.

Уулзалтын үеэр энэ оны 7 дугаар сард Монгол Улсад зохион байгуулагдсан АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дүнгээр гаргасан Улаанбаатарын тунхаглалаар Ази, Европын орнуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог сайжруулах талаар тохирсон нь чухал алхам болсныг онцолж, цаашид 10 гаруй жил тасалдсан АСЕМ-ын Эдийн засгийн сайд нарын уулзалтыг сэргээж, ирэх онд БНСУ-д зохион байгуулахаар тохиролцов.

Мөн энэ үеэр Монголын төлөөлөгчид БНСУ-ын Аж үйлдвэр, худалдаа, эрчим хүчний яамны ЧХХ хариуцсан газрын захирал Ю Мён Хийгээр ахлуулсан Солонгосын Засгийн газар болон судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчидтэй уулзаж, Монгол Улс, БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааны ажлын хэсгийн анхдугаар уулзалтыг хийв.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …