Энэ жилийн Хүний эрхийн олон улсын өдрийг “Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний асуудлаар иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг гурван өдрийн турш зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон” салбарт энэ сарын 7-9-ний өдөр 8:30-17:30 цагийн хооронд зохион байгуулна. Иргэд та бүхнийг өөрт хамгийн ойр байрлах салбарт хүрэлцэн ирж хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авахыг урьж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдлээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
/ ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг
НҮНТ-ийн дарга О.Мөнх-Оргил
МХХ-ны БЗХ-ийн дарга Д.Оюунчимэг /
09:30 – 17:00 Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх
/ ХЭҮК-ын гишүүн Н.Ганбаяр
НҮНТ-ийн дарга О.Мөнх-Оргил /
09:30 – 17:00 Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх
/ ХЭҮК-ын АА-ны дарга А.Дашдэлэг
НҮНТ-ийн дарга О.Мөнх-Оргил /
09:30 – 17:00 Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх