Н.Цагаанхүү: Адууг амьдаар нь экспортлохгүй

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд /ХХААХҮЯ/ Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн 2016 оны 12-р сарын 5—ны өдрийн тушаалаар “Адууг амьдаар нь экспорлох”-ыг зогсоосон шийдвэрийн дагуу ХХААХҮ-ийн П.Сэргэлэн, дэд сайд Ж.Сауле, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н. Цагаанхүү Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр нар мэдээлэл хийлээ.

untitled%d3%a9%d3%a9-600x338%d0%b0%d0%b0

Мэдээллийн эхэнд ХХААХҮ-ын сайд П.Сэргэлэн “Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүргийн дагуу амьд адууг экспортонд гаргах асуудал зогсоосон шийдвэр хүчин төгөлдөр байгааг илэрхийлж байна. 2016 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Хүнс хөдөө аж ахуйн сайдын хувьд амьд адууг зүй бусаар тээвэрлэж, тээвэрлэх явцдаа олноор нь ачиж гэмтээж, турааж эцээж , хүнд даацийн машинд 20-30 адууг ачиж тээвэрлэлтийн явцад гэмтдэг гэмтсэн адуугаа орхидог гэх мэт олон асуудал зөрчигдөж байна.

Тийм ч учраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү даргад 11-р сарын 15-нд албан тоот илгээж хүйтний улиралд малыг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаа асуудлыг 2017 оны 4-р сарын 1-ныг хүртэл зогсоох саналыг хүргүүлсэн.

Энэхүү хүсэлтийг МХЕГ хүлээн авч одоогийн байдлаар амьд адууг экспортлоогүй байгаа” гэв.

untitled-4-600x313%d0%b9

Харин МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү “БНХАУ-руу 2008 оноос хойш амьд адууг албан ёсоор экспортолж эхэлсэн бөгөөд жилд дунджаар 3-7 мянган адуу экспортлодог. Адууг 9-12 сар буюу тарга хүчээ авсан үед нь урд хөршид олон тоогоор экспортолж байгаа. Цаашид Монгол Улсын Шадар сайдын өгсөн чиглэлийн дагуу адууг амьдаар нь биш мах болгож бэлтгэж нийлүүлэх, махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих, тэнд ажиллагсадын цалинг нэмэгдүүлэх зорилгоор махны үйлвэрүүдийг дэмжих бодлого барьж, яг үйлдвэрийн технологийн дагуу бэлтгэж экспорлохыг үүрэгдсэн. Адууг ихэвчлэн ОХУ-руу дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүн болгож гаргаж байгаа, Казакстан руу экспортлодог. Харин БНХАУ руу жигнэсэн мах, махан бүтээгдэхүүн хиам болон бусад бүтээгдэхүүн экспортлож байгаа” гэлээ.

%d0%b9%d0%b9%d0%b9

Мөн “Одоогийн байдлаар Бичигтийн боомт дээр амьдаар нь экспортлохоор 800 орчим адуу байна гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Бид ХХААХҮ-ийн сайдын өгсөн чиглэлийн дагуу хил дээрх хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлээд явж байна. Амьд адуу гаргахыг хориглосон шийдвэр гарахаас өмнө зөвшөөрлөө авчихсан байсан цөөн тооны ААН-үүд хил дээр авч очсон адуугаа боломжоороо хариулгатай байлгаж байгаа. Мөн 2-3 хоноод хил гарчих байх гэж найдсан ААН-үүд адуугаа ачаатай чигээр нь байлгасаар байсан учраас адуу эндсэн асуудал гарсан. Нэгэнт Шадар сайдын тушаалаар амьд адуу гаргахыг хориглож байгаа учраас тэдгээр адууг нутаг руу нь буцаан татах эсвэл зааж өгсөн газарт хээрийн бой хийх, мах болгон гаргах ажлыг зохион байгуулах байх гэсэн баримжаатай байна” гэсэн тайлбарыг  Н.Цагаанхүү хэллээ.

Г.Нараа

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …