Гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан нөхцлийг судалж шат дараалсан сургалт явуулжээ

1481024522_9696

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газраас тойргийн 9 сумдын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, гэр бүлийн хүчирхийллээс шалтгаалан үйлдэгдэн гарсан гэмт хэргийн шалтгаан нөхцлийг 2016 оны 11 дүгээр сарын байдлаар судалж дүгнэлт хийжээ.

Судалгаагаар тус прокурорын газрын харъяалах 9 сумдын хэмжээнд 2016 онд хүлээн авч шалгасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн 4.3 хувь, эрүүгийн хэрэг үүсгэсэн хэргийн 7.5 хувь нь гэр бүлийн хүчирхийллээс үүдэн гарсан байх ба энэ төрлийн зөрчил гаргасан этгээд болон хэргийн холбогдогч нь бүгд эрэгтэйчүүд байжээ.

Иймд гэр бүлийн хүчирхийллийн талаарх үргэлжилсэн сургалтуудыг Улсын Ерөнхий прокурорын тушаалын хүрээнд дотоод ажлын өдрөөр байгууллагын прокурор, ажилтнуудад, хамтарсан сургалтын хүрээнд цагдаагийн байгууллагын албан хаагчдад шат дараалсан байдлаар явуулсан байна.

Цаашид гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хууль хяналтын байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулах үүднээс хуулийн байгууллагууд хамтран иргэд, олон нийтэд гэр бүлийн хүчирхийллийн талаарх сургалт, мэдээллийг хүргэн ажиллахаар төлөвлөжээ.

Санал болгох мэдээ

МИАТ компани Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК  дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас …