Эмэгтэй хүний амьдрал хоёр зурааснаас эхэлдэг

74685fhgds

 Өнөөдрийн ярилцлагадаа өсвөр насандаа анхны хүүхдээ өлгийдөн авсан хоёр ээжийг урилаа. Анх ээж болсон сэтгэгдэл, хэцүү бэрх бүхнийг хэрхэн давж гарсан тухай яриа өрнүүлсэн юм. Эхний ээж бол

Э.Энхжин. Тэр 24 настай ба анх 17 насандаа ээж болжээ. Одоо Гялс төвд сувилагчаар ажилладаг. Харин хоёр дахь ээж бол 16 насандаа ээж болсон Г.Отгонтуяа. Одоо МУИС – д сэтгэл судлаач мэргэжлээр суралцдаг.

Ингээд ярилцлагаа эхэлье. Анх жирэмсэн болсноо мэдээд хүүхдээ төрүүлэх шийдвэрийг хэрхэн гаргасан бэ?

– Э.Энхжин: Их л хэцүү байсандаа. Оюутан болоод удаагүй байсан. Дөнгөж 17 настай гэрийнхэндээ хэлхээс айгаад нэг хэсэгтэй л нууж явсан. Яг хоёулаа хүүхдээ төрүүлье гэдэг шийдвэрийг бол найз залуудаа хэлээд ярилцаад шийдсэн. Надад бол хүнд санагдаж байсан яах учраа олохгүй. Харин манай найз залуугийн хувьд бол надаас өөрөөр хүлээж авсан. Эртхэн амьдрал зохиогоод үр хүүхдээ гаргах хэрэгтэй. Бид хоёр залуу байгаа бидний урд зөндөө амьдрал байгаа учир хүүхдээ гаргана гэдэг шийдвэрт хүрсэн.

– Г.Отгонтуяа: Нөхөр бид хоёр ер нь хүүхэдтэй болох талаар ярьдаг байсан. Нас залуу 16 настай ч гэсэн ирээдүйгээ их төсөөлөн ярьдаг байсан нь жирэмсэн гэдгээ мэдэхэд нээх хүндээр тусгаж аваагүй. Би өөрөө сэтгэл зүйчээр сурдаг байсан учир сэтгэл санаагаа тайван байлгах тал дээр их анхаарал хандуулсан. Нөхөртэйгөө ярилцаад тэгээд л гаргахаар болсон.

Ээж болсон анхны сэтгэгдлээ хэлээч. Анх төрөх орон дээр мэдэрсэн тэр мэдрэмжээ дахин дурсвал.

– Э.Энхжин: Үгээр илэрхийлэх аргагүй тийм их аз жаргалыг анх удаа мэдэрсэн. Төрөхийн өмнө мэдэрсэн өвдөлт мартагдаад нэг л итгэмээргүй санагдаж үнэхээр нулимсаа барьж дийлээгүй.

– Г.Отгонтуяа: Итгэмээргүй байсан. Яаж надаас ийм жижигхэн хүүхэлдэй шиг зулзага гардаг байна гэж их л гайхаж билээ. Яг тэр нэг мэдрэмжийг үгээр хэлэх аргагүй содон мэдрэмж байсан.

Ганц бие байсан амьдралын хэв маяг ээж болоод хэрхэн өөрчлөгдсөн бэ?

– Э.Энхжин: Тэс хоёр өөр ертөнц юм шиг санагдсан. Эхэндээ хэцүү зүйл олон байдаг. Найзуудаасаа хамгийн түрүүнд ээж болсон болохоор үл ойлголцох үе олон. Энэ нь их бухимдхад хүргэдэг. Хүүхдээ хараад хэцүү гэж санагдсан бүхэн алга болж тайвширдаг байсан.

– Г.Отгонтуяа: Огцом өөрчлөгдөн хариуцлага улам бүр нэмэгдсэн. Ээж болход сурах юм зөндөө. Тэсвэр тэвчээртэй байх хэрэгтэй болдог. Сэтгэл санааны хувьд тогтворгүй. Ийм үед нөхөртэй л бухимдалаа гаргадаг байлаа.

Үргэлжлэлийг эндээс үзнэ үү

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …