Н.Чагнаа: Монголчуудын хэрэглэдэг ундны ус хорт хавдар үүсгэж байна

owgon1Хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байгаагийн нэг шалтгаан нь улаанбаатарын байрны айлуудын крантаар гүйж байгаа хлоржуулсан ус гэж дэд эрдэмтэн Н.Чагнаа ярьж байна. Хлоржуулсан ус хавдар үүсгэх эрсдэлтэй болохыг дэлхийн эрдэмтэд ч тогтоосон гэж байна. Ингээд Н.Чагнаагийн яриаг мэргэн уншигч танд дуулгая.  

Та эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу? Ямар мэргэжилтэй , хаана ажилладаг хүн бэ?

Намайг Чагнаа гэдэг. Эмч мэргэжилтэй, дэд эрдэмтэн хүн.

Таны ярьж байгаагаар бидний ууж хэрэглэж буй ундны усанд хорт хавдар үүсгэх  28 төрлийн бодис байгаа гэсэн үү. Үнэхээр тийм гэж үү?

Бид юу ууж байгаагаа мэдэх хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд бид хор уугаад байна. Яагаад гэвэл дэлхийн олон эрдэмтэд, эрдэм шинжилгээний байгууллагууд хлоржуулсан ус ууж болохгүй гэдгийг тал бүрээс нь судлаад нотолчихсон байна.

Усыг бактергүйжүүлэх олон арга байдаг. Үүний нэг нь хлоржуулах арга юм. Хлоржуулж ариутгах нь хорт хавдар үүсгэх аюултайг олон улс орны эрдэмтэн, судлаачид тогтоочихсон. Усыг хлороор багтергүйжүүлэхэд 40 гаруй төрлийн хортой бодис үүсдэг. Түүний 28 нь шууд хорт хавдар үүсгэнэ.

Санктпетрбургийн экологийн төвийн эрдэмтэд крантны усанд судалгаа хийсэн байдаг. Ингэхдээ крантны усыг нэлээд олон хүүхдэд шууд өгч эхэлжээ. Гэтэл крантны хлоржуулсан ус уусан 5 хүүхэд тутмын нэг нь харшлаар өвдсөн байдаг. Үүнээс үндэслээд Молохова гэдэг доктор профессор “Хлоржуулсан ус бол дархлаа сүйрүүлэгч” гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Дараа нь крантны усыг  хүүхэддээ битгий өгөөрэй гэж эцэг эхчүүдэд зөвлөсөн юм билээ.

 Санктпетрбургийн экологийн аюулгүй байдлын эрдэмтэдийн судалгаагаар хлоржуулсан усанд бүхэл бүтэн набор буюу цуглуулага “консергенний” гэдэг хорт хавдар үүсгэдэг бодис байна гэж нотолсон байна. Үүнээс гадна Америкчуудын  Вьетнамын дайнд хэрэглэж байсан химийн зэвсэгийн бүтцэд ордог диоксин мэтийн хүчтэй хор байна гэж үзсэн байгаа. Энэ хорны бичил тун нь  ч организмаас гадагшилдаггүй. Организмаас гарахгүй гэхээр үр удамд нь дамжаад явна гэсэн үг.

Америк, Ёвропын хэсэг эрдэмтэд 40 – өөс дээш жил хлоржуулсан ус уусан хүмүүст судалгаа хийж үзсэн байдаг. Ингэхэд давсагны хорт хавдар эмэгтэйчүүдэд 1.2 дахин, эрэгтэйчүүдэд 1.4 дахин өндөр хувьтай гарчээ.  Ийм учраас энэ бол хлоржуулсан ус хорт хавдараар өвчлүүлдэг гэдгийг нотолж байна. Эрдэмтэд хлоржуулсан усыг олон жил хэрэглэх тусам эрсдэл ихтэй гэж дүгнэсэн байна.

Монголчууд хлоржуулсан ус л уусаар ирсэн.  Гэвч өнөөдрийг хүртэл уснаас болж хорт хавдартай болчихсон гэж дуулдаагүй?

Монголчууд хлоржуулсан усыг 60 жил ууж байна. Сүүлийн үед манайд хорт хавдар улам нэмэгдэж байгаа.  Залуучууд их өвддөг боллоо. Шинэ төрж байгаа хүүхдүүд янз бүрийн гажигтай байх нь энгийн үзэгдэл болсон. Энэ өвчлөл улам нэмэгдээд байгааг “Эх нялхасын эрдэм шинжилгээний төв”-ийн эрдэмтэд хэлдэг..

Гэхдээ хлоржуулсан ус ургийн гажигт нөлөөлсөн гэдгийг тогтоох баримт байна уу?

Диоксин гэдэг хортой бодисын бичил тун нь биеэс гадагшилдаггүй. Энэ утгаараа ургийн гажигт нөлөөлөх магадлал өндөртэй. Хорт хавдрын шалтгааныг зөвхөн хөрс, агаартай холбож биш устай бас холбож судлах хэрэгтэй. Хорт хавдар яагаад улам нэмэгдэж байна, яагаад шинэ шинэ өвчтөн гарч ирсээр байна гэдгийг судлах цаг болсон гэж бодож байна.

Үнэхээр тийм бол хлоржуулсан ус аюултай гэдгийг холбогдох мэргэжилтэн , албан тушаалтнуудад дуулгах хэрэгтэй юм бишүү?

Би сүүлийн 10 жил энэ асуудлыг ярьж байна.  Юу ч болсон төв суурин газар хлоржуулсан ус ууж байгааг болиулая гэж бодоод хотын дарга М.Энхболдыг байх үеэс л асуудал тавьсан. М. Энхболд Г.Мөнхбаярт шилжүүлсэн. Г.Мөнхбаяр хүлээж авсан. Гэхдээ намайг молигодсоор байгаад хугацаа нь дуусаад буучихлаа.

0fe06a2b-4959-4d67-bafa-0994fb8691a4

Саяхан Э.Бат-Үүл даргад асуудлаа танилцуулсан. Иргэдийн хурлаар хэлэлцээд хотын захирагчийн ажлын албаны 2013, 2016 оны хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний 1 / 4 /4 – т хамааруулж тогтооё гэж шийдсэн. Харамсалтай нь үүрэг хүлээж авсан орлогч нь асуудлыг одоо хүртэл шийдээгүй байна.

 Үнэхээр таны өмнө байгаа бичиг цааснаас харахад хотын захиргаа, хотын дарга гээд олон хүнд хандсан харагдаж байна. Ийм чухал асуудлыг арай нухацтай хүлээн авмаар юм.

Бид өөр  дээрээ бодоод үзье. 60 жил ийм ус хэрэглэж байна. Би энэ  асуудлыг эрүүл мэндийн яаманд хүртэл тавьсан. Өмнөх дэд сайд надад албан бичиг ирүүлэхдээ: “Нэгэнт шинжлэх ухаанаар нотлогдчихсон юмыг бид давхар судлаад яахав, хамтарч ажиллая”  гэсэн хариу ирүүлсэн юм. Гэтэл өнөөдөр ямар ч арга хэмжээ аваагүй л байна.

Ус сувгийн удирдах газарт хандаж үзсэн үү? Эднийх л энэ асуудлыг анхаарах учиртай юм биш үү?

Ус сувгийн удирдах газар энэ асуудлыг хариуцах ёстой л доо. Гэхдээ дарга  болох Үнэн гэж хүн үүнийг биелүүлэх боломжгүй гэсэн хариу өгч байна лээ.

Яагаад тийм хариу өгсөн юм бол, Хүн амын эрүүл мэндтэй холбоотой чухал асуудал шүү дээ?

Би яагаад гэж асуухад надад 3 шалтгаан хэлсэн. Нэгдүгээрт өртөг өндөртэй гэсэн. Хоёрдугаарт ахиад усны суваг татах хүндрэлтэй гэсэн. Харин гуравдугаарт усыг мөнгөжүүлэх технологи манайд байхгүй гэж хариулсан.

527-139822618921316_610_350

Тэгэхээр ямар ч боломжгүй юм бишүү?

Үгүй. Тийм өртөг өндөртэй зүйл биш шүү дээ. Суваг ч татах шаардлагагүй. Миний боловсруулсан хөтөлбөрөөр бол хүн амдаа ойрхон газруудад том том бункерийг бариад түүндээ стандарт хангасан усаа хийгээд мөнгөний уусмараар бактергүйжүүлээд айлуудад тараах юм. Гадаадын олон оронд ийм арга хэрэглэж байгаа.  Би Францийн элчин сайдад усаа яаж хэрэглэж байна гэсэн утгатай захидал бичсэн. Гэтэл том хоолойгоор нэгдсэн журмаар явуулдаггүй,  тусад нь хороолол бүрийн ойролцоо ундны ус түгээх байрууд бий болгодог. Тэр байрандаа усаа бактергүйжүүлээд түгээдэг гэсэн хариу ирсэн. Бид яг л энэ туршлагаар  ус түгээх хэрэгтэй байна.

Усыг мөнгөжүүлэх технелоги манайд бий. Би өөрөө энэ технологийг хийчихсэн хэрэглэж байна. Шинжлэх ухааны академид ч байгаа.  Манайхан усыг шүүчихвэл  боллоо гэж ойлгоод байдаг. Ингэж болохгүй. Яагаад гэвэл нэгэнт химийн нэгдэл үүссэн бол түүнийг шүүдэг юм гэж байдаггүй юм. Дэлхийн 150 гаруй орон хлороор усаа бактергүйжүүлэхээ болиод 60 гаруй жил болж байна. Энэ байдлаас харахад усаа  мөнгөжүүлэх нь шилмэл арга юм.

Бункер байгуулахын оронд хоолойгоор урсгах боломжтой юу ?

Хоолойгоор урсах явцад мөнгө хоолойд наалдаж бактергүйжүүлэх чанар муудах эрсдэлтэй. Усыг ариутгахын тулд 99.99 сорьцтой цэвэр цагаан мөнгө шаардлагатай. Мөнгөө гамнах шаардлагатай учраас ус түгээх цэг ажиллуулах хэрэгтэй.

Ер нь ундны ус ямар байх ёстой юм бол шүүж, буцалгаад нэмэргүй гэж үү ?

Крантаар явж байгаа ус ундны ус биш. Цэвэр ус чинь ундны ус биш. Усанд зохих хэмжээний байх ёстой минералный зүйлүүд нь байх хэрэгтэй.  Гэтэл усыг шүүхэд ямар ч минералгүй нэрмэл ус болчихдог. Ийм усыг унд хоолонд хэрэглэж болохгүй.  Буцалгаад ч нэмэргүй.

Мөнгөжүүлсэн ус яагаад хүнд хэрэгтэй гэж ?

Мөнгө нь хүний биед төрөхөөс эхлээд л агуулагдаж байдаг. Амьдрах явцад хүний бие дэх мөнгөний хэмжээ хорогддог. Зөвхөн өтгөнөөр гэхэд 0,058 мг мөнгө гадагшилж байдаг. Хүн өдөрт 0,088 мг мөнгө авч байх ёстой. Зөвхөн алдаж байгаа нормоо авахад л ийм хэмжээний мөнгө хүний биед хэрэгтэй. Алт, Мөнгө, Зэс гэсэн хүнд металиуд ариутгах чанартай байдаг.  Хамгийн сайн нь мөнгө гэдгийг тогтоочихсон.  Мөнгө эрүүл мэндэд асар их ач холбогдолтой. Мөнгөний уусмалыг МЭӨ 5-р дугаар зуунд л ашиглаж байсан. Киевийн хаан мөнгөн саванд усаа хийж явдаг байжээ. Бидний эцэг өвгөд яагаад мөнгө хэрэглэдэг байсан бэ? Мөнгө бол маш өндөр ач холбогдолтой. Мөнгийг 2 янзаар хэрэглэж байгаа. Нэгдүгээрт контактны арга, хоёрдугаарт уусмал болгож хэрэглэнэ. Мөнгө 650 гаруй төрлийн өвчин эмчилдэг.  Мөнгө бол халдварыг устгах найдвартай эм төдийгүй урьдчилан сэргийлэх бодис.  Ийм хоёр хос чанар юунд ч байдаггүй юм.  Мөнгөжүүлсэн ус дархлааг дэмждэг учраас дархлааны 2 дугаар систем гээд нэрлэчихсэн байдаг. Хүний цусанд ретроцит, гемоглобин гэж хоёр гол элемэнт бий.  Мөнгөнд цусыг тогтоодог элемэнт байдаг,  цус төлжүүлдэг эрхтнүүдийг идэвхжүүлдэг учраас цусны 2 гол элемэнт нэмэгдэж цус сайжирч байгааг тогтоосон. Иймээс мөнгөний уусмалыг “цэнхэр цус” гэж нэрлэдэг.  Энэ мэт олон шалтгааны улмаас мөнгөжүүлсэн ус эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой болох нь дэлхий дахинд тогтоогдчихсон байна.  Түүнээс гадна мөнгөжүүлсэн ус бактерийг маш богино хугацаанд устгадаг. Мөнгөөр бактергүйжүүлсэн усыг хадгалахад удаан байдаг.  Мөн мөнгөний уусмалыг бусад бодисуудтай хамт хэрэглэхэд харшилдаггүй зэрэг олон ач холбогдол байна.

Мөнгөний уусмал бэлтгэх аргыг энгийн үгээр тайлбарлавал?

Мөнгийг хоёр янзаар ашигладаг. Эхнийх нь контакний арга буюу мөнгөн аяга, ээмэг бөгж гэх мэт хэрэглээг хэлж байгаа юм. Харин  дараагийн арга нь уусмал. Мөнгийг уусгаад электролиз болгож уусмалаа ашигладаг арга. Энэ бол нэгэнт тогтоочихсон арга. Энэ уусмалыг ямар өвчинд хэр тунгаар уух бэ гэдгийг би судлан тогтоочихсон. Ашиглахад бэлэн болсон гэж ойлгож болно. Би эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөл авчихсан. Одоо би өөрийн бэлтгэсэн мөнгөний уусмалаа “Улаанбаатар Монос” – той гэрээ хийж хүмүүст хүргэдэг.  Гэхдээ зөвхөн эмчилгээний зориулалтаар бэлтгэж эмийн сангуудаар дамжуулан хүмүүст хүргэж байна.

Усыг бактергүйжүүлэхэд хэр хэмжээний “мөнгө” орох вэ ?

Тун бага орно. Нэг литр усанд 0.01 мг мөнгө орно. Мөнгөний  уусмалаар бүх төрлийн нян вирус , мөөгөнцөр шимэгч хорхойг устгадаг.

Мөнгөжүүлсэн усаа хэр удаан хадгалж болох бол?

Доод тал нь 6 сар хадгална. Худгийн усыг бас хлорминаар ариутгадаг. Ундны усны тунгаар л хийчихвэл мөнгөжүүлсэн ус болчихно шүү дээ.

Орон сууцны айлууд крантандаа ус цэвэршүүлэгч суурилуулах нь их болсон. Ийм тохиолдолд хлоржуулсан ус нь хоргүй болох уу?

Томхон менериал бодис болон давсыг л шүүнэ. Нэгэнт химийн нэгдэлд орсон бодисыг бол шүүхгүй шүү дээ. Буцалгаж уугаад ч нэмэргүй.

hunnu.mn

 

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …