Авлигатай тэмцэх газрын 10 жилийн ойг 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр тэмдэглэнэ

68a802b784365391623f961e5c610f57

Авлигатай тэмцэх газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр болов.

Монгол Улсын Их Хурал 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 03 дугаар тогтоолоороо Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтцийг баталсан юм. Энэ өдрийг Авлигатай тэмцэх газрын үүсэн байгуулагдсан өдөр хэмээн тогтож, тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөөд байна.

Авлигатай тэмцэх газар 10 жилийн ойн өдрөө ажил хэрэгч, бүтээлч байдлаар тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, авлигатай тэмцэхэд хамтын хүч, оролцоогоо нэгтгэх асуудлаар хувийн хэвшил, хууль хяналт, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн зэрэг салбар бүрийн төлөөллийг оролцуулсан үндэсний чуулганыг зохион байгуулах юм.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …