Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Кевин Галлахертай 2016 оны 12-р сарын 7-ны өдөр албан уулзалт хийлээ.
НҮБ-ын ХХААБ-аас Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртөгийн сүлжээг хөгжүүлэх нь төсөл (SECiM C2)-ийг хэрэгжүүлэхээр ажиллаж бөгөөд уг төслийн бэлтгэлийг хангаж байгаа тухайгаа уулзалтаа ярилаа. Энэхүү төсөл нь албан ёсоор энэ оны 2 дугаар сард нээлтээ хийсэн байна.
Уг төсөл ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой юм. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн тэр дундаа мах сүү, арьс шир, ноос ноолуур болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн салбаруудын нэмэн өртөгийн сүлжээг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх , зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төсөл хэрэгжинэ. Төсөл гурван аймагт хэрэгжих бөгөөд сонгон шалгаруулалтын эцсийн дүнг Хүнс хөдөө аж ахуйн яам болон Европын холбоо гаргана.
Талуудын уулзалт нь дээрх төсөл Дархан- уул аймагт хэрэгжих анхны суурийг тавилаа гэдгийг талууд онцлов. Үүний хүрээнд төслийн багийг ирэх долоо хоногт аймгийн Засаг дарга Дархан-уул аймагт хүлээж авч уулзахаар боллоо.