Зүрхний оношилгоо, эмчилгээг сайжруулахад 3 сая еврогийн тусламж үзүүлнэ

Люксембургийн Засгийн газраас өнгөрсөн 15 жилийн турш Монголын Зүрх судасны төвийг байгуулах, мэргэжилтнүүдийг чадавхжуулах чиглэлээр 12,3 сая еврогийн буцалтгүй тусламжийг үзүүлсэн бол ирэх гурван жилд 3 сая еврогийн буцалтггүй тусламжийг мөн үзүүлэхээр болжээ.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Люксембургийн төслийг загварчлан, боловсруулах багийн шинжээч, ахлагч Жиованни Касконе, шинжээч Васко Да Гама Рибейро, Люксембургийн Хөгжлийн Хамтын Ажиллагааны Агентлагийн Монголын төсөл, хөтөлбөрийг хариуцсан мэрэгжилтэн Карол Рэйф нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Өнгөрсөн жилүүдэд тус төслийн хүрээнд телемедицины сүлжээг нэвтрүүлэх, зүрхний мэс заслыг чадавхжуулах, оношилгоо эмчилгээг сайжруулах зэрэг орон даяар хамарсан үр дүндтэй ажлуудыг зохион байгуулсан байна.

Цаашид төслийн багийнхны зүгээс хийсэн үйл ажиллагаагаа бататгаж, тогтвортой үргэлжлүүлэн ажиллуулах тал дээр нь анхаарч, Монголын талд хүлээлгэн өгөхөө хэллээ.

 

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …