Оюутнуудад эрүүл мэнддээ онгойлон анхаарч эхэллээ

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран “Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” аяныг улс орон даяар өрнүүлж байгаа билээ. Аяны түүчээ болгож  Монголын Үндэсний Их сургууль, Олон Улсын Улаанбаатар Их сургууль, “Их засаг” Их сургуулийн оюутан, залууст эрүүл мэнддээ хэрхэн анхаарах болон Эрүүл мэндийн даатгалд хамрагдсаны ач холбогдлын талаар холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд мэдээлэл өгч, сургалт сурталчилгаа явуулсан.

Харин өнөөдрийн байдлаар оюутан залуус нийгмээ манлайлах, эрүүл мэндийнхээ төлөө үүрэг хариуцлагаа хүлээх үүргээ ухамсарлаж Эрүүл мэндийн даатгалаа төлж эхлээд байгаа бөгөөд 9 сард даатгалын төлөлт 20 гаруй хувьтай байсан бол өнөөдөр 50 орчим хувьтай байна.  “Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” аян үргэлжилж байна.


Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …