Өнөөдөр Бүх нийтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдахыг дэмжих өдөр

Дэлхийн Эрүүл мэндийг байгууллагаас санаачлан 2014 оноос эхлэн дэлхийн 117 орны 739 байгууллага энэхүү өдрийг тэмдэглэж байна. Тус өдрийн зорилго нь хэрэгцээт эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ чанартай, санхүүгийн хүндрэл дарамтгүйгээр хүртэх боломжийг бүх хүнд тэгш олгохыг дэлхий нийтээрээ анхаарч, эрүүл мэндийн салбарынхаа хөгжлийн алсан харааг энэ чиглэлд тодорхойлох юм.

Дэлхий дээр 1 тэрбум орчим хүн эрүүл мэндийн хэрэгцээт тусламж үйлчилгээгээ авч чадахгүйн улмаас өвдөж, шаналж байна. Бүх нийтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдалтыг дэмжих явдал нь тогтвортой хөгжлийн зорилгын нэг чухал хэсэг бөгөөд энэхүү зорилгодоо хүрэхийн тулд ДЭМБ–аас 2015 онд боловсруулан гаргасан гарын авлага нь 5 зорилго бүхий 15 үйл ажиллагааны чиглэлийг тусгасан. Энэхүү гарын авлагыг ашиглан эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэлийн үйл ажиллагаандаа тусган ажиллахыг гишүүн орнууддаа уриаж байна.

Манай улсад насанд хүрэгсдийн нас баралтын 86% нь халдварт бус өвчний шалтгаантай, нас барж байгаа 3 хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, 5 хүн тутмын нэг нь хавдрын улмаас эндэж байна. Гэтэл эдгээр өвчин, эмгэг нь хувь хүний амьдралын хэвшил, зан үйлийг өөрчилснөөр сэргийлж болох, бага зардлаар төгс эмчилж болдог тул иргэдэд эрүүл аж төрөх болон эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдах зан үйлийг хэвшүүлэх, эрт илрүүлэг үзлэгийг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Хорт хавдрын өвчлөлийн 80 гаруй хувь нь хожуу үе шатандаа оношлогдож, 40 наснаас эхлэн хорт хавдрын тохиолдол нэмэгдэж байна.2014 оны байдлаар хүн амын дундаж наслалт богино буюу эрэгтэйд 67, Эмэгтэйд 76 байна.  Иймээс хүн амд жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, өөрийн нас, хүйсэнд тохирсон эрт илрүүлэг үзлэгт орох зан үйлийг сурталчлах зорилгоор энэхүүтэмдэглэлт өдрийг зохион байгуулж байна.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …