Цагаан сарыг аль болох “орой” тэмдэглье

Цагаан сарыг тэмдэглэж ирсэн нь онд мэнд тарган тавтай орлоо хэмээсэн уламжлал. Гэтэл сүүлийн үед хэд шашинжуулаад байх аястай болж. Шинийн нэгний өглөө мөрөө гаргахдаа хэлэх тарни зэрэг нь хүртэл жилээс жилд өөрчлөгдөөд байх шиг.

Харин энэ жил 2017 оны 01 сарын 29-нд гэж зарим зурхайчид нь маргаж байхад Гандантэгчинлэн хийдийн удирдлагуудын тооцоолсноор 02 сарын 27-нд шинэлэх учиртай гэж “зөрөх”. Нэг сард хийх нь зөв байсан ч иргэдийн эдийн засаг баяр тэмдэглэж “амжихгүй” тул хойшлуулсан нь зөв биз.

Үнэндээ эдийн засаг хямарсан, улс орон дампуурлын байдалтай байхад аль болох “хойноо” байвал иргэдэд арай дээр байх. 02 сарын 27-нд хийсэн цагаан сар нь олон улсын эмэгтэйчүүдийн баяртай ойрхон тул нэг мөр тэмдэглээд л ажилдаа орсон нь дээр. Бидэнд уг нь улс нийгмээ хөл дээр нь босгох,  уул уурхайгаа зөв ашиглаж, зөв залах, өнчин ядуусаа тэтгэх, эрүүл мэндийн байгууллагуудаа аврах, хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэх, ажилтай орлоготой болох гээд үй олон ажил бий. Эдийн засгийн байдал 2017 онд тийм ч их дээрдэхгүй байхаар эдийн засагчид прогнозлож байна.

Тиймээс бие биенийхээ дээр гарч өрсөлдөхгүйгээр эрүүл идээ ундаатай, зөв сэтгэлтэй баярлаж цэнгэмээр байна. Энэ жилийн цагаан сараар Хятадаас орж ирэх бэлэг болон бусад урсгалыг хязгаарлах саналыг Өвөрмонголчууд, Монголын иргэд гаргаад байгаа.

Өрх гэрийнхээ эдийн засгийг бодсон ч улс орныхоо эдийн засгийг харсан ч цагаан сарыг 02 сарын 27-нд байсан нь зүгээр гэж иргэд дүгнэж байна.

Б.Саран


Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …