Хар Рапунзел хэмээх нэрээрээ алдартай Аша Мандела нь дэлхий дээрхи хамгийн урт сүлжмэл үстэй хүн юм. Өдгөө 50 настай тэрээр 25 настайгаасаа эхлэн үсээ ургуулж эхэлсэн бөгөөд үснийх нь урт 16,9 метр аж.
Ашагийн үс нойтон байхдаа 11 кг жинтэй ба бүрэн хатаахын тулд 2 өдөр зарцуулдаг байна. Түүнийг үсийг угаахад 6 сав шампуниар угаадаг аж. Хэт урт, маш хүнд үстэй учраас долоо хоногт нэг л удаа үсээ угаалгадаг байна.
Хар Рапунзел 25 жилийн турш үсээ ургуулахдаа нэг ч удаа тайруулах тухай бодож байгаагүй бөгөөд түүнд “үсээ тайруулна гэдэг амьдрал нь дуусаж байгаатай адилхан санагддаг” гэнэ. Тиймээс л бүсгүй үхэн үхтлээ үсээ ургуулсаар байх бодолтой байгаа аж.
Сонирхуулахад, эмч нар Ашаг үсээ маш болгоомжтой авч явахыг анхааруулдаг байна. Учир нь үсээ хайхралгүй орхивол юманд гогдох улмаар хүзүү нь хугарах аюултай гэнэ.
М.Сониуч