Төрийн бус байгууллагууд хандиваар хүүхэд “бэлэгжүүлж” байхад төрийн байгууллагууд төсөв яриад өнгөрч байна

Шинэ жилийн баяр ойртож байна. Хүүхэд бүхний хүсэн хүлээдэг зүйл бол мэдээж өвлийн өвгөний бэлэг. Өвлийн өвгөнөөс бэлэг авахын тулд сүүлийн хэдэн сар ярьж, төлөвлөж, онц сурч, ээж аавдаа сайн хүүхэд нь байдаг. Нэг үгээр тэд дэндүү их ач холбогдол өгдөг гэхүүдээ.

Гэхдээ хүүхэд бүхэн бэлэгтэй байж чадаж байгаа юу? Зарим хүүхэд 5-8 бэлгэн дунд “төөрч” байхад зарим хүүхдүүд бэлэг мөрөөдөд л өнгөрч байгаа. Хэтэрхий харицангуй нийгэм. Жишээ нь улаан чулуутын хогийн цэгт өсөж төрсөн хүүхэд бий. Тэднийг  МУГЖ И.Одончимэг сургуультай болгосон. Дүүрэг, нийслэл, улсын хэмжээнд хийгээгүй зүйлийг хийсэн гэхүүдээ. Харин тэдгээр хүүхдүүд бэлэг мөрөөдөөд л байгаа.

Гэтэл тэнд болон бусад эмзэг ядуу, нэн ядуу өрхийн хүүхдүүд ядаж 3000 төгрөгний бэлэггүй үлдэх нь энүүхэнд. Ийм харицангуй нийгэмд амьдарч байгаа том хүмүүс хүүхдийн бэлэгний төлөө нэгдэж чадаж байгааг саяхан Лантуун дохио төрийн бус байгууллагынхан харуулсан. Энэ мэт маш олон төрийн болон төрийн бус байгууллагынхан хүүхэд бүрт бэлэг хүргэх гэж ажиллаж байгаа. Улс орон хямралтай байна гээд хүүхдийн бэлэг авах гэсэн хүсэл “дундрашгүй” болохоор яалтай.

Энэ бүх сайшаалтай мэдээллийн хажуугаар саар хүмүүс их байх аж. Мэдээллийн цахим ертөнцөд том том дугарч шүүмжилхээс өөрийг хийхгүй, гудамжинд явж байгаа нэг ч хүүхдийг баярлуулж үзээгүй, ахмад настан, үр хүүхдээ өөрөөсөө гарч бодож үзээгүй байж зүгээр л “том дугарч, их мэдэж“ байдаг хэсэг бий. Бусдын хийсэнд урам өгч чадахгүйн бол өөрөө хийхгүй байж “хатуу үг” бүү чулуудаач.

Төрийн байгууллагууд өөрсдөөсөө илүү гарч хүүхэд баярлуулж мэддэггүй, сураагүй. Ажилчдынхаа хүүхдүүдэд бэлэг тараахаар л өөрсдийнхөө ажлыг хэмждэг байх. Тэгвэл төрийн байгууллагын ажилчид хагас өдрийнхөө цалингаар эмзэг, ядуу өрхийн хүүхдүүдэд бэлэг бэлэглэвэл яасын бэ? Үүнд болохгүй юм нэг ч байхгүй. Нэг л удаа буяны үйлд нэгдэж чадвал сүүлд нь түүндээ амтшиж, түүгээрээ амьдарч, шунаж байдаг гэх. Манай төрийн томчууд болон, яруу найрагчид, эрдэмтэн докторууд, шат шатны мэдлэгтэнгүүд үүнд нэгдэж бэллэггүй хүүхэд үлдээхгүй баярлуулая л даа.

Б.Саран

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …