Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэх хандлагатай байна

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэх хандлагатай байна. Учир нь хуучин оноо үдэж шинэ оноо угтаж буй аж ахуй нэгж байгууллага, найз нөхөд, хамт олон шинэ жилийн үйл ажиллагаа зохион байгуулахдаа баяр ёслолоо хэрхэн тэмдэглэх тал дээр анхаардаг болохоос өөрсдийн аюулгүй байдлаа хангах, гэмт хэрэг зөрчил, ослоос урьдчилан сэргийлэх тал дээр анхааралаа төдийлөн хандуулдаггүй. Энэ байдлаас болж таны хамгийн хайртай гэр бүл, найз нөхөд, ажилтан, чинь гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос гадна амь нас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол их байдаг. Та доорх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр гэр бүл, найз нөхдийнхөө болон бусдын амь нас эрүүл мэндийг гарч болзошгүй гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх болно.
1. Тээврийн хэрэгсэлээс татгалзаж , нэгдсэн унаагаар үйлчлэх
2. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх, найдвартай дуудлагын үйлчилгээг сонгох
3. Архидан согтуурснаас гарах хор уршиг, үр дагаварыг ойлгуулж, урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг хүргэх.
Айлчлан ирж буй шинэ оноо алдаа зөрчилгүй, аюул осолгүй, аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсэе.
2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 387 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 312 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 3. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 50 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан
Тухайлбал:
1. БЗД-ийн нутаг Товчооны зам, Ургах наран хороолол явах замд H.Sonata маркийн Х жолоочтой авто машин онхолдож зорчигч 19 настай эрэгтэй Т нарын 3 хүн гэмтсэн.
ХУД-ийн нутаг Их монголын гудамж Home plaza -ийн зүүн замд 2. T.LX -570 маркийн авто машины жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зогсоолд байсан T.Prius маркийн авто машиныг мөргөөд осол хэргийн газрыг орхин явахдаа H.Sonata маркийн М жолоочтой, H.Accent маркийн О жолоочтой автомашинуудтай мөргөлдөж жолооч 30 настай эрэгтэй О-г гэмтээсэн ба айлын хашаа мөргөсөн байна.

УХААНТАЙ ХҮН БУСДЫН АЛДААН ДЭЭР СУРАЛЦДАГ.

Санал болгох мэдээ

Х.Магсаржавын гудамжны замыг хааж засвар хийнэ

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “ТБД андууд” төвийн уулзвараас Улаанбаатар төмөр замын төв буудал хүртэлх …