Зүүн тал руугаа харж унтахын ач тус

Хүн бүр янз бүрийн байрлалаар унтах дуртай байдаг. Саяханы судалгаагаар зүүн талруугаа харж унтах нь эрүүл мэндэд хамгийн ашигтайг эмч нар зөвлөж байна. Зүүн талруугаа харж унтах нь дараах давуу талуудтай аж.

  1. Бидний биеэс хорт бодисыг гадагшлуулдаг тунгалгийн системд эерэгээр нөлөөлнө. Хамгийн том тунгалагийн систем цээжний зүүн талд байрладаг учраас хорт бодисоо гадагшлуулахад тустай юм. Зүүн талаараа харж унтсанаар тунгалагийн систем уураг,  илчлэг гээд хэрэгтэй бодисыг эд эс рүү хурдан зөөдөг аж.
  2. Тунгалагийн системийн хамгийн том эрхтэн нь дэлүү юм. Дэлүү нь мөн зүүн талд байрладаг. Таныг зүүн талаараа харж унтахад дэлүү илүү сайн ажилладаг байна. Ингэснээр дэлүү рүү илүү цус их хуримтлагдаж, хорт бодисыг  хурдан шүүхэд тусалдаг аж.
  3. Нарийн гэдэс, бүдүүн гэдэсний холбоос зүүн талд байрладаг. Зүүн талруугаа харж унтсанаар нарийн гэдэснээс бүдүүн гэдэс рүү идсэн хоол унд хурдан дамжиж, хоол боловсруулах үйл явц түргэсдэг.
  4. Хэрэв таны чээж гашуу оргидог бол зүүн талаараа унтах хэрэгтэй.
  5. Элэг биеийн баруун талд байрладаг учраас баруун талаараа унтсанаар элгэнд хэт их ачаалал ирдэг байна. Зүүн талруугаа харж унтаснаар шөнийн цагаар элгэнд хорт бодис бага очдог аж.
  6. Зүрхний зүүн тал цусыг уушгинаас авч биерүү шахдаг. Зүүн талаараа харж унтсанаар зүрхний үйл ажиллагаа түргэсдэг аж.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …