Элэгний С вирусийн эмийн үнийг хөнгөлөлт үзүүлнэ

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хэвлэл мэдээллийнхэнд нээлттэйгээр зохион байгуулж буй нь хуралдааны онцлог гэж НДҮЗ-ийн дарга, УИХ-ны гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хэллээ. Найман асуудал хэлэлцсэний дотор олон нийтийн анхаарлыг татаж буй гурван асуудлыг тодотгоё.

Монгол улсад  400 орчим мянган иргэн элэгний С вирусын халдвар, өчвлөлтэй байна. Энэ нь хорт хавдар, нас баралтын голлох шалтгаан болж байгаа тул иргэдэд төрөөс хэрхэн анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэх талаар НДҮЗ энэ удаагийн хурлаараа дараахь шийдвэрийг гаргалаа. Засгийн газрын хуралдаанаас элэгний С вирусыг устгадаг таван төрлийн эмийн үнэд хайрцаг тутамд 210  мянган төгрөгөөр хөнгөлөлт үзүүлэх, санхүүжилтийг Нийгмийн даатгалын сангаас гаргах зохицуулалт хийхээр шийдвэрлэснийг НДҮЗ-ийн хурлын тогтоолоор албажуулж, хэрэгжүүлэх бололцоог бүрдүүллээ. 340-720 мянган төгрөгийн үнэтэй, өөр өөр улсад үйлдвэрлэгдсэн ч үйлчилгээ нь ижилхэн таван төрлийн эмийн нэг хайрцагт 210 мянган төгрөгөөр тооцож хөнгөлөлт олгоно.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …