Эсрэг хүйсийн хүмүүсийнхээ хамаг нууцыг мэдэх юмсан гэж та хүсэж байна уу? Тэгвэл энэ сэдвийг уншихад хангалттай. Эрчүүд болон эмэгтэйчүүдийн хамгийн нандин нууцуудыг танд дэлгэе.
Эмэгтэйчүүдийн нууц
1. Эмэгтэй хүний дур тачаал хамгаас түрүүн толгойд нь төрдөг. Тэд “Би чамд хайртай, Би сайхан чамгүйгээр амьдарч чадахгүй” гэх мэтийн үгс сонсох дуртай. Гэтэл эрчүүд маань бэлгийн ажил хийх үедээ ер нь орондоо байхдаа амандаа ус балгасан мэт байх нь бүдүүлэг алдаа ажээ. Дуугүй хүнийг эмэгтэйчүүд дургүй байна, улмаар бүр хайргүй юм байна гэж бодох нь бий. Иймээс эрчүүд минь хайр сэтгэлийн дуугаа магтан дуулна уу. Тэгээд яахыг нь хараарай.
2. Тэдний толгойг эргүүлж буй эрсэд эмэгтэйчүүд дуртай байдаг. Тэр эрчүүд намайг хүсэж байна, ухаан алдаж байна гэж мэдрэх дуртай. Иймээс иймэрхүү үгсийг чихэнд үе үе шивнэж байхад тэд баяртай байх болно.
3. Эмэгтэй хүн аюулгүй гэж бодсон нөхцөлд л жинхэнэ ёсоор дур хүсэл төрдөг. Өөрөөр хэлбэл эрчүүд хажуугаар өнгөрөх хүүхэн бүр рүү хараа бэлчээж, хэзээ нэгэн цагт хайртай хүнээ орхиод явчихаж мэдэх мэт сэтгэгдэл бүү төрүүл.
4. Эмэгтэйчүүд яаруу сандруу байдлаар явалдах дургүй. Эмэгтэй хүний дур тачаал хөдлөхийн тулд нэлээд хугацаа хэрэгтэй бөгөөд эрчүүд яараад байвал бүр дур хүсэл нь унтарч алга болдог байна.
5. Эмэгтэй хүнд байнгын анхаарал шаардлагатай. Эрчүүд ханиа огт тоохоо болих нь бий. Ингэж болохгүй. Жишээ нь тэр “би ямар харагдаж байна” гэвэл “сайхан” гээд өнгөрөх биш энэ өнгө чамд яг тохирчээ, үс чинь сайхан засагджээ гэх мэтээр дэлгэрэнгүй хариулж бай.
Эмэгтэйчүүддээ зориулан эрчүүдийн нууцыг дэлгэе
1. Эрчүүдийн хувьд секс хамгийн том байр суурьтай. Хэрэв эмэгтэй хүн түүнтэй ойртохоос төвөгшөөх юм уу дургүйцвэл энэ түүний өөрийгөө хүндлэх сэтгэлд өгсөн хамгийн том цохилт болдог. Тиймээс та энэ орой хүсэлгүй байсан ч түүнийг тэврэн энхрийлж хэдэн эелдэг үг хэлж сурна уу.
2. Тэд тун ашигтай, сайн үйлс эрхэлж байна гэж бодох дуртай байдаг болохоор ажил хэргийг нь шүүмжилж муулах хэрэггүй.
3. Эрчүүдэд сексэд дуртай бүсгүйчүүд онцгой таалагддаг. Гэвч бүсгүй та түүнд ханадаггүй бол үүнийгээ хэлэх хэрэггүй. Та юм бүхэн сайхан байна гэж байнга сануулдаг байх хэрэгтэй. Зарим үед та бэлгийн ажлыг өөрийн санаачилгаар эхэлбэл эрчүүд онцгой байдаг.
4. Эрчүүд наргиан, тоглоом ойлгодог бүсгүйчүүдэд дуртай. Тэдний ярьсан хошин яриаг дэмжин инээдэг бол тэд бүр дуртай.
5. Бие даасан зан чанартай бүсгүйд эрчүүд дурладаг байна. Зовлон тоочсон, арчаагүй эмэгтэйг тэд үзэн ядаж, харин өөртөө итгэлтэй, дээрэнгүй, ажил хэрэгч эмэгтэй тэдэнд онц таалагддаг ажээ.