Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгжийг энэ сарын 25-ны дотор албан татвараа төлөхийг нийслэлийн Татварын газраас сануулж байна.
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд хувь хүн нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа буюу тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлөх учиртай. Хэрвээ 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан ногдох татварыг төлнө гэж заажээ.
Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүргийн оношилгооны төв, Автотээврийн үндэсний төв, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газар болон Төрийн үйлчилгээний нэгдсэн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл” төвөөр аж ахуйн нэгж, иргэд үйлчлүүлэх боломжтой.
Татварын хэлтсүүдийн ажиллах цагийн хуваарь
Татварын хэлтсийн нэрс | Гараг | Цагийн хуваарь |
БГД, БЗД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД-ийн татварын хэлтэс | Даваа – Баасан | 08:30 – 17:30 |
СБД, Авто тээврийн үндэсний төв | ||
БЗД, Авто тээврийн үндэсний төв | ||
Төрийн үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав төв, Драгон төв, Мишээл төв/ | ||
БГД оношилгооны төв | Өдөр бүр | 08:30 – 20:30 |