Турк улсын Кайсери хотод болсон халдлагад монгол оюутан өртөөгүй гэж мэдэгдлээ

 2016 оны 12 -р сарын 17-ны өдөр орон нутгийн цагаар 08.40 цагийн үед Туркийн Кайсери хотын Эржиэс их сургуулийн хотхоны үүдэнд цэргүүдийн сууж явсан автобус руу тэсрэх бөмбөг ачсан авто машинаар амиа золиослогч халдлага үйлдсэн хэрэг гарлаа.

Тус их сургуульд манай улсын 23 оюутан суралцаж байгаа бөгөөд Туркийн зэвсэг хүчний мэдээлж буйгаар 13 цэргийн албан хаагч нас барж, 48 хүн гэмтсэн байна. Анкара дахь ЭСЯ-наас оюутнуудтай утсаар холбогдоход одоогоор монгол оюутан өртсөн эсэх талаар мэдээлэл байхгүй байна.

Дашрамд дурдахад Кайсэри хотын Эржиэс их сургуулийн эмнэлэгт 5-р курсын 3 монгол оюутан туслах эмчийн үүрэг гүйцэтгэж байгаа ажээ.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР

 

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …