Буцаан олголт авах бүртгэлийн мэдээллээ 25-ны дотор баталгаажуулаарай

Иргэн та энэ сарын 25-ны дотор Нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэлх хувийн буцаан олголт авах бүртгэлийн мэдээллээ баталгаажуулаарай.
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хуулийн дагуу албан татвар төлөгчид бүртгүүлсэн төлбөрийн баримтыг үндэслэн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах боломжтой болсон.
Хэрэв та ebarimt.mn сайтад өөрийн бүртгэлээ зөв хийсэн бол ирэх оны эхний улиралд багтаж НӨАТ-ын буцаан олголт таны дансанд шууд орно.
Өөрөөр хэлбэл та
Хэрэглэгчийн овог, нэр,
Регистрийн дугаар,
Цахим шуудан /имэйл/-ийн хаяг,
Утасны дугаар,
Албан татварын буцаан олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаарыг зөв бөглөсөн бол дахин ямар нэг бичиг баримт бүрдүүлэлгүй буцаан олголтоо авах боломжтой юм.

Санал болгох мэдээ

Шинэ санаанаас оюуны өмч рүү “Эрдэм-идеатон” уралдаант  арга хэмжээ зохион байгуулагдлаа  

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Шинжлэх ухаан, технологийн салбарт …