Баярын өдрүүдэд осголт, хөлдөлтөөс сэргийлье

Баярын өдрүүдэд байгууллага, аж ахуй нэгжүүд шинэ жилээ хэрхэн сайхан тэмдэглэх вэ гэж бодохоос алба хаагч, ажилчидаа хэрхэн аюулгүй гэр орондоо харьж байна эдгэгт анхаарал тавьдаггүй. Үүнээс болоод шинэ жилээ тэмдэглэж байгаа хүмүүс танхай, хулгай, дээрэм гэх мэт гэмт хэрэг, зам тээврийн ослын хохирогч, холбогдогч болох, осгох хөлдөх зэрэг байдлаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал ихэсдэг билээ.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил эрс  ихэсдэг юм.  Иймээс шинэ жилийн арга хэмжээнд оролцсон үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүйгээр дуудлагын жолооч дуудах үйлчилгээг авах ёстой. Ингэснээр жолооч та өөрийн амь нас эд хөрөнгөөрөө хохирохгүй мөн адил бусдын эрүүл мэндэд хохирол учруулахгүй байх боломжтой юм.

Г.Нараа

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …