Солонгосын нисэхийн мэргэжилтнүүд туршлага судаллаа

Энэ сарын 15, 16-ны өдрүүдэд БНСУ-ын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний төв (AIS Center)-ийн таван мэргэжилтэн ИНЕГ-ын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албанд зочилж туршлага судлаад буцлаа.  Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Инчеон НМҮ-ний төвийн NOTAM-ийн менежер ноён Kim, Guk-Chul, НМҮ-ний төвийн НМҮ-ний менежер Ahn, Sung-Ho, Нисэхийн мэдээллийн төвийн менежер Kil, Goo-Hyung, Инчеон НХУ-ын төвийн холбооны менежер Kim, Cheol-Min, НХУ-ын төвийн зураг зүйч Park Hyung-Jin нар багтжээ.

ИНЕГ өөрийн нисэхийн мэдээллийн үйлчилгээг дэлхий нийтийн түвшинд хүргэж шинэчлэлт хийх зорилгоор Нисэхийн мэдээллийн менежмент (AIM)-ийн нэгдсэн системийг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн. Энэхүү ажлын хүрээнд NOTAM мэдээ, нислэгийн төлөвлөгөө ба НХҮ-ний мэдээнүүд, нислэгийн өмнөх мэдээлэл, нисэхийн мэдээллийн эмхтгэл, нислэгийн зураг болон газрын гадарга, саадын өгөгдлийн сан гэх мэт үйлчилгээнүүдэд автоматжуулалтыг амжилттай нэвтрүүлээд байгаа юм. Мөн Internet self-briefing, iNOTAM, iAIP зэрэг шинэлэг үйлчилгээнүүдийг нэвтрүүлж, Чанарын удирдлагын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлсэн нь Монгол Улсыг бүс нутгийн төдийгүй дэлхийн хэмжээнд нисэхийн мэдээллийн үйлчилгээний чиглэлээр тэргүүлэгч орнуудын нэгт зүй ёсоор оржээ.

Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба 2016 онд Тайван болон Вьетнам улсуудын НМҮ-ний мэргэжилтнүүдийг хүлээн авсан бол энэ удаа БНСУ-ын НМҮ-ний төвийн төлөөлөгчдийг хүлээн авахдаа дараах чиглэлүүдээр туршлага солилцож, цаашид нягт хамтран ажиллахаар тохиролцлоо.

Үүнд:

1)    НМҮА-ны үйл ажиллагаа, НМҮ-ний автомат систем/програм хангамж болон чанарын удирдлагын тогтолцоо;

2)    Нисэхийн мэдээллийн менежмент (AIM)-ийн чиглэлээр хийгдэж буй бусад томоохон ажлууд;

3)    Ази Номхон далайн бүс нутагт AIM-ийг хэрэгжүүлэх үйл явц, тулгарч буй асуудал ба шийдлүүд;

4)    БНСУ-ийн НМҮ-нд AIM-ийг хэрэгжүүлэхэд НМҮА-ны зүгээс туслалцаа үзүүлэх, энэ чиглэлээр ИНЕГ-тай хамтран ажиллах санамж бичиг (Memorandum of Understanding) байгуулах саналыг БНСУ-ын талаас албан ёсоор ИНЕГ-т ирүүлэх;

5)    Олон улсын иргэний нисэхийн байгууллага болох ICAO-ийн “TRAINAIR PLUS” хөтөлбөрийн хүрээнд НМҮА болон Нисэхийн сургалтын төвтэй хамтран боловсруулсан STP 021/122/AIS AIM SPC кодтой сургалтанд БНСУ-ын ажилтнуудыг хамруулах. Эдгээр чиглэлүүдээр хоёр улсын нисэхийн салбарын мэргэжилтнүүд хамтран ажиллахаар болсон байна.

ЗТХЯ

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …