Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоох шалгалт хийж байна

2016 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 736 зөрчил илэрчээ. Шинэ жилийн баяр ойртож аж ахуй нэгж, байгууллага ажлаа дүгнэж, хамт олноороо баяраа тэмдэглэж буй энэ өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэх хандлагатай байна. Иймд Замын цагдаагийн албанаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоох, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …