Согтууруулах ундаагүй баяр ёслол тэмдэглэхийг уриалж байна

Баяр ёслолын арга хэмжээний үеэр архидан согтуурсны улмаас гэмт хэрэг үйлдэх, гэмт халдлагад өртөх явдал ихээр бүртгэгддэг.

Өнгөрсөн хоногт гэмт хэргийн 90, зөрчлийн 1326, согтуугийн 456, зам тээврийн ослын 376 мэдээллийг цагдаагийн байгууллага шалгасан байна.

Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд баяр ёслолыг тэмдэглэхдээ архины зөв зохистой хэрэглээг эрхэмлэх, нэгэндээ шаардлага тавих, архи, согтууруулах ундаагүй баяр ёслол тэмдэглэхийг уриалах, шөнө, оройн цагаар анхаарал болгоомжтой явах, бага насны болон өсвөр насны хүүхдүүдэд тавих хараа хяналтыг сайжруулах шаардлагатайг  Улаанбаатар хотын цагдаагийн газраас анхааруулж байна.

Г.Нараа

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …