Өнөөдөр болох үйл явдлууд

Өнөөдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


ТӨРИЙН ОРДОН

09.30 цагт: “Монгол Улсын тусгаар тогтнол ба батлан хамгаалах бодлого” эрдэм шинжилгээний бага хурал Иргэний танхимд болно. Утас: 99083187

11.00 цагт: Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх БНКУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Калыбек Кобландинтайг хүлээн авч уулзана. Утас: 89999926, 99080827

14.00 цагт: Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Онцгой байдал болон бусад хамаарах салбарын алба хаагчдад шагнал гардуулна. Утас: 89999926, 99080827


БЛЮ СКАЙ ЗОЧИД БУУДАЛ

10.00 цагт: Нээлттэй нийгэм форум, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын алба хамтран зохион байгуулах “Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч компаниудын ашиг хүртэгч жинхэнэ эздийг ил тод болгох нь” цуврал хэлэлцүүлэг Блю скай зочид буудлын Топаз танхимд эхэлнэ.


“ӨНӨР БҮЛ” ХҮҮХДИЙН ТӨВ

10.30 цагт: “Өнөр бүл” хүүхдийн төвийн цэцэрлэгт шинэ жилийн бэлэг гардуулах үйл ажиллагаа болно.  Утас: 91913948


ЦЕГ-ЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.00 цагт: Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотын хэмжээнд автомат тоглоомын /мөрийтэй тоглох/ үйл ажиллагаа эрхэлж байсан аж ахуйн нэгжүүдийг шалгасан, 2016 оны 12 дугаар сард архи согтууруулах ундаатай холбоотойгоор үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар мэдээлэл хийнэ. Хаяг: Улаанбаатар хотын цагдаагийн газрын 108 тоот/  Утас: 88767828


“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЭЛЛИЙН ТӨВ

11.00 цагт: УИХ-ын гишүүн Ж.Батзанданг дэмжигчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт: АСЕМ-д ажилласан монгол ажилтнууд залилуулсан талаар хохирогчид мэдээлэл хийнэ.


МОНГОЛ УЛСЫН ФИЛАРМОНИ

12.00 цагт: Монгол Улсын Филармонийн байранд “Snow Melody-2017 New years” тоглолтын хэвлэлийн бага хурал болно.


ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

14.00 цагт: Цус сэлбэлт судлалын үндэсний төвд нэвтрүүлсэн шинэ технологи, шинээр үйлдвэрлэн гаргаж байгаа цус, цусан бүтээгдэхүүнийг танилцуулах “Нээлттэй хаалганы өдөр”  зохион байгуулагдана. Энэхүү өдрийн хүрээнд улаан эсийг глицеринжүүлэн хөлдөөж хадгалах, эсийн бүтээгдэхүүнийг рентген туяагаар шарах, эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлэх технологийг тус тус танилцуулна. Хаяг: ЦССҮТ-ийн шинэ байр /Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хашаанд, зүүн хойно/

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …