Сөүл хотод Монголчууд хулгай хийж байгаад баригджээ

metroo-middleСолонгос улсад нэг сарын жуулчны визтэйгээр  байх хугацаандаа хулгай хийж байсан Монгол улсын иргэн Н түүний эхнэр Э нар Солонгос улсын Сөүл хотын цагдаагийн газар саатуулагджээ. Уг хосууд Сөүл хотын метроны Сөүл буудал доорх худалдааны төвөөс хулгай хийж байгаад баригдсан байна.

Тэд нийтдээ гурван сая 600 мянган воноор үнэлэгдэх 41 ширхэг хувцас, гутал, барааг хулгайлсан гэнэ.

Нөхөр нь нууц камерыг халхлан зогсоход эхнэр нь хулгайлах хувцсаа хүнсний тугалган гялгар уутыг 40 давхарлан доторлосон тусгай цүнхэндээ хийдэг байжээ. Тэд энэ аргаараа олон удаагийн хулгайн үйлдэлтэй болохыг тогтоожээ.

Ugluu.mn

 

Санал болгох мэдээ

Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Сэлбэ хорин …