Пиротехникийн хэрэгслийг хууль бусаар худалдвал хариуцлага тооцно

Улаанбаатар хотын Цагдаагийн газраас “Пиротехникийн хэрэгсэл” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 15-аас эхлэн зохион байгуулж байна.

“Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хууль, Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамж, НИТХ-ын тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, шинэ жилийн баярын арга хэмжээг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, пиротехникийн хэрэгслийг хууль бусаар хадгалах, ашиглах, худалдан борлуулах явдлыг таслан зогсоох зорилготой тус арга хэмжээ ирэх нэгдүгээр сарын 1-ийг хүртэл үргэлжлэх юм.

Пиротехникийн хэрэгслийг зөвхөн зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд худалдан борлуулах эрхтэй. Мөн зөвхөн мэргэжлийн инженер операторууд ёслолын буудлагыг хийлгэх шаардлагатай юм. Хэрэв пиротехникийн хэрэгслийг хууль бусаар худалдвал хуулийн дагуу хариуцлага тооцохыг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …