“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа нарт холбогдох хэрэг шүүхэд шилжлээ

“Зөв Амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр бусадтай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төв байрны гадна болон дотор талд “Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүлтэй уулзуулсангүй” гэх шалтгаанаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төв байрны цонхыг хагалж нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байсан цагдаагийн болон төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн танхайрсан хэрэгт шалгагдсан. Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж прокурорт шилжүүлсэн дээрх хэрэгт Дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
prokuror.mn

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …