Өнөөдөр болох үйл явдал

Өнөөдөр буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.

АРДЧИЛСАН НАМЫН ТӨВ БАЙР

11.00 цагт: Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр намын даргын сонгууль болон гишүүдийн шинэчилсэн бүртгэлийн талаар мэдээлэл хийнэ.

ЗАСГИЙН ГАЗРЫН 4 ДҮГЭЭР БАЙР

11.00 цагт: Санхүүгийн зохицуулах хорооноос хэвлэлийн хурал зарлаж байна. Энэ удаа банкнаас бусад санхүүгийн байгууллагуудын зээлийг хүүг бууруулах талаар авч буй бодлого арга хэмжээний талаар мэдээлэл өгнө. Хороон дарга С.Даваасүрэн болон бусад удирдлагууд оролцоно. Утас: 88008781, 70127052

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

11.00 цагт: Монгол улсын эрчим хүчний нийт хэрэглээний 50 орчим хувийг дангаараа хэрэглэдэг томоохон аж ахуй нэгжүүдийг Үүрэг хүлээсэн хэрэглэгчээр бүртгэсэн талаар мдээлэл хийнэ. Утас: 99115624

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

12.00 цагт: “Итгэлийн танхим” ТББ  Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг иж бүрэн засварлаж тохижуулсан ажлаа хүлээлгэж өгнө.

УБ ПАЛАС

12.00 цагт: Монголын Сурагчдын Холбооноос жил бүр уламжлал болгон зохиогддог оны шилдэг сурагчдын “Алтан хором” харшийн сүлд модны наадам Улаанбаатар паласийн концертын их танхимд болно. Энэхүү наадамын гол зорилго нь нийт хагас сая сурагчдын төлөөлөл болсон сурлага хөдөлмөр урлаг спорт авьяас чадвар нийгмийн идэвхээрээ анги хамт олноо манлайлан шалгарсан шилдгийн шилдэг сурагчиддаа урамшуулан алдаршуулж цаашид сурч хөгжихөд нь урам зориг өгөхөд оршино. Утас: 89914971, 80997974, 86151508

Санал болгох мэдээ

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Траст трейд” ХХК, …