“Эко шөнийн тээвэр”-ийн туршилтын хугацаа ирэх сард дуусна

ee3de601dcf607b521cc8bd7b27fb5d0_x3 “Цахилгаан тээвэр” компаниас “Эко шөнийн тээвэр” төслийг Улаанбаатар хотноо туршилтын шу­гамаар өнгөрсөн 7-р сарын 11-нээс эхлэн хэрэгжүүлж байгаа билээ.

Хоёр сарын хугацаатай хэрэгжих уг төслийн хүрээнд “Тролейбус-3”-ийн “III-IV хороолол БММЗ”, “Тро­лейбус-2”-ын “Ханын ма­те­­риал-Офицеруудын ордон” маршрутаар дөрвөн тролейбус шөнийн тээвэрт гарч байгаа. Туршилтын хуга­цаа ирэх есдүгээр сарын 11-нд дуусгавар болох бөгөөд цааш үргэлжлэх эсэхийг хотын захиргаанаас шийдэх юм.

Гэвч одоогоор III, IV хороолол орчмын замыг хаасан учраас “Тролейбус-3” чиглэлийн автобусаа зогссон. Харин “Тролейбус-2”-ын “Ханын материал-Офицеруудын ордон” чиг­лэлд шөнийн тээвэр иргэдэд үйлчилж байгаа ажээ.

Туршилтаар явж буй тролейбус нь шөнийн 23 цагаас үүрийн 05 цаг хүртэл явдаг бөгөөд том хүн 1000, хүүхэд 500 төгрөгөөр зорчдог юм.

Л.Бадрах

Ugluu logo

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …