“Miss Mongolia 2013” 70 гаруй охин бүртгүүлжээ

Miss_mongolia_2013_logo8458421532013-08-24-13-07[www_urlag_mn] Монголын мянга мян­ган охид, бүсгүйчүүдээс шилдгийн шилдгийг нь тодруулдаг “Miss Mongolia” тэмцээн 10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тэмцээний  анхан шатны шалгаруулалт МҮОНРТ-ийн байранд  өнөөдөр 09:00-19:00 цагийн хооронд явагдана.

Жил бүрийн “Miss Mongolia” тэмцээний ялагчид олон улсын миссийн тэм­цээнд оролцох урилгын эзэн болдог. Энэ жилийн ялагчийн хувьд Японы Окинава хотноо болох “Miss International 2013”, дэд мисс Экваторын Гвинейд болох “Miss World  tourism-2013”, гуравдугаар байрын эзэн БНСУ-ын Сөүл хотноо болох “World “Miss University-2013” тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг тус тус хүртэх ажээ.

Дашрамд дуулгахад, 2004 оноос хойш тасралтгүй 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнд Улаанбаатар, Дар­хан, Эрдэнэт, Завхан зэрэг аймаг хотуудаас нийт 70 гаруй охин бүртгүүлсэн байна.

Т.Анир ugluu.mn

Санал болгох мэдээ

Чингис хаан үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ

Улсын хэмжээнд музейн нээлттэй өдрүүд арга хэмжээг “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд …