Хөдөө, орон нутгийг зорих гэж буй иргэддээ зөвлөж байна

Шинэ жилийн баяр болон амралтын өдрүүд дөхөж зуслан болон хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор Олон улсын болон улсын чанартай хатуу хучилттай авто замд албан ёсны гэрээгүй тээвэрлэлт хийж буй жолооч нар нь ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм зөрчих, зөвшөөрөгдсөн даацын хэмжээг хэтрүүлэх, хурд хэтрүүлэх, техникийн хяналтын үзлэгт ороогүй, техникийн бүрэн бүтэн байдал хангаагүй, хамгаалах бүс хэрэглэдэггүй зэрэг зөрчил гаргадаг нь зам тээврийн осол, хэрэг гарах нөхцлийг бүрдүүлж байна.

Иймд хөдөө орон нутгийг зорих гэж буй жолооч, зорчигч та найдвартай, албан ёсны гэрээтэй тээврийн хэрэгслээр зорчиж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган тухайн замын нөхцөлд хурдаа зөв тохируулан, зөвшөөрөгдсөн хурдны хязгаарыг хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвшихийг зөвлөж байна.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …