Сүхбаатарын талбайн хоёр талын замыг хаана

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүн арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 18:00-01:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болно.

Цэнгүүний үеэр иргэдийн тав тухтай, аюулгүй байдлыг хангах үүднээс Сүхбаатарын талбайн баруун, зүүн хоёр талыг бүрэн хааж, ойр орчим байрлах зогсоолууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх болсон тухай Замын цагдаагийн Албанаас мэдээллээ.

Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгслээ Хангарьд ордон, Тусгаар тогтнолын ордон, Соёлын төв өргөө, Улаанбаатар зочид буудал, Дуурь бүжгийн эрдмийн театр, Драмын театр, Спортын төв ордон зэрэг зогсоолуудад зөв байршуулж баярын арга хэмжээнд оролцохыг зөвлөж байна.

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …