2016 оны ОНЦЛОХ АМЖИЛТУУД

2016оны ажлын сүүлийн өдрийн мэнд хүргэе. Таны хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил болж өнгөрсөн гэж найдаж байна. Тэгвэл 2016 оноо Монгол Улс ямар амжилтаар үдэж байна вэ. Улс төрийн хүрээнд өрнөл, адал явдал ихтэй жил байлаа. Алдаа, оноо бүгд давхцаж, гуниг харуусал, уур бухимдал ч байсан биз. Спорт, соёл урлагийн салбарт амжилтаар арвин байв.

Гурван ч сонгуулийг амжилттай зохион байгууллаа

УИХ-ын нэгдсэн чуулганы 2016 оны тавдугаар сарын 5-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулиар энэ оны УИХ-ын сонгууль тус бүр нэг мандаттай 76 тойргийн зарчмаар явагдлаа. Өрсөлдөөн ширүүсч, нам гэхээсээ хувь хүнд чиглэсэн сонгууль болсон гэж ойлгож болно. Ялсан нам баярлаж байхад ялагдсан нам гомдоллох нь ойлгомжтой. Гэхдээ л энэ удаагийн сонгуулиар иргэд хүсвэл яаж бүхлээр нь өөрчилж болдогийг харуулсан гэж дүгнэмээр. Холилдсон намуудын систем төрийг удирдах бус харин бусниулдаг. Харин ганц нам олонх болж засгаа байгуулвал ажлаа ч хийнэ дараа нь хариуцлагаа ч хүлээнэ гэдгийг иргэд ухаарч, сонголтоо ч энэ зарчмаар өглөө.

 

УИХ-ын сонгуульд 12 нам, гурван эвсэл, бие даагч нийт 498 нэр дэвшигч өрсөлдсөн байна. Мөн энэ сонгуульд хамгийн олон буюу 69-н бие даагч бүртгүүлсэн нь бас нэгэн онцлог байв. Ингээд МАН 65, АН 9, МАХН 1, бие даагч 1 гэсэн харьцаатай сонгуулийн эцсийн дүн гарав.

Мөн энэ удаад аймаг, нийслэлийн сонгууль зэрэг явагдсан нь төсөв хэмнэсэн алхам болсон билээ. Нийслэлийн ИТХ-д 286 нэр дэвшигч 45 тойрогт өрсөлджээ. Үүнээс МАН 34, АН 11 тойрогт ялалт байгуулсан байна. Харин аравдугаар сарын 19-нд товлогдсон орон нутгийн сонгуулийг зохион байгууллаа. Өмнөх жилүүдийг бодвол маргаан багатай сонгууль боллоо гэж дүгнэмээр.

 

Ази, Европийн төрийн дээд хэмжээний айлчлалыг бардам зохион байгуулав

 

Ази, Европын 50 гаруй улсын төрийн өндөр дээд хэмжээний зочдыг хүлээн авсан 11 дэх удаагийн АСЕМ-ийн уулзалт Монголд амжилттай зохион байгуулагдлаа. Долоодугаар сарын 15-16-нд буюу хоёр өдрийн турш үргэлжилсэн дээд хэмжээний арга хэмжээний үеэр нэгдсэн хоёр хурал зохион байгуулагдаж, Монгол Улсад дэлхийн улс орнууд дотоод асуудлаа хэлэлцэж, Монгол Улсыг дэлхийн нийт тольдон харсан юм.

АСЕМ-ыг улс төрийн олимп гэж үнэлдэг. Тэгвэл Монгол Улс энэ олимпийг амжилттай “онц сайн” гэсэн үнэлгээтэйгээр зохион байгуулсан гэдгийг зочид төлөөлөгчид онцолж байлаа. Монгол Улс энэхүү арга хэмжээг зохион байгуулахад нийтдээ 21 тэрбум төгрөг зарцуулсан байна. Арга хэмжээнд уригдан ирсэн зочдын сэтгэл тодоор үлдсэн нэгэн дурсамж бол Монголын бэсрэг наадам, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн наадмын гоёл байсан юм.

Дэлхийн олимпод Монгол Улс данстай болсон

Өөрөөр хэлбэл бид олимпийн дэвжээнээ үнэлэгддэг тамирчидтай болчихсон гэдгээ “РИО-2016”-ийн үеэр дэлхий нийтэд зарласан билээ.

Зуны олимпийн 31-р наадам Рио де Жанейро хотноо наймдугаар сарын 5-21-нд явагдаж өндөрлөсөн. Манай улсын хувьд түүхэндээ байгаагүй хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу 43 тамирчинтай энэ наадамд өрсөлдөж, жүдо бөхийн 57 кг-ын жинд Д.Сумъяа мөнгө, боксын 60 кг-ын жинд Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн. Ингээд багийн дүнгээр Монгол Улс 206 орноос 67-р байрт бичигдсэн юм.

Харин есдүгээр сарын 7-нд эхэлсэн паралимпд манай улсаас спортын таван төрөлд найман тамирчин оролцож, паурлифтингийн 88 кг-ын жинд Э.Содномпилжээ хүрэл, жүдо бөхийн 60 кг-ын жинд Б.Ууганхүү мөн хүрэл медаль тус тус хүртсэн нь энэ жилийн спортын салбарын онцлох үйл явдал болж байна.

Уг нь “Рио 2016” наадмаас манай тамирчин Г.Мандахнаран хүрэл медаль хүртэх боломжтой байсан. Гэвч цаг дуусахаас өмнө баяраа тэмдэглэснээр торгуулж, медалаа алдсан юм. Шүүгчдийн энэ шийдвэрийг манай дасгалжуулагчид эсэргүүцэж дэвжээн дээр хувцсаа тайлан шидэлж, нүцгэн зогсож, дэлхийн томоохон хэвлэлүүдийн анхаарлыг татаж Монголыннэрийг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр АСЕМ-аас илүү гаргасан гэхэд буруудахгүй. АВАРГА ШИГ БАРИЛД,МОНГОЛ ШИГ ТЭМЦ… гэсэн бичигтэй богино цамц хүртэл худалдаанд гараад амжсан билээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …