Нийслэлийн Засаг дарга “Хөгжлийн банк”-тай хамтарч ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, хот төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх, ногоон хөгжил, шинэ техник технологийг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж, төрийн болон нийгмийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилгоор уг санамж бичгийг байгуулж байна.

Улаанбаатар хотод жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн болон бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүүлэх, дэвшилтэт технологи, инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг нутагшуулах зэрэгт хамтран ажиллах юм. Хотын дарга С.Батболд энэ үеэр “Энэхүү санамж бичгийг байгуулснаар нийслэл хот болон Хөгжлийн банкны хамтын ажиллагаа улам өргөжиж, Улаанбаатарын олон асуудал шийдэгдэнэ гэдэгт итгэж байна” хэмээлээгэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …